Амралтын өдрийн мэнд бүсгүйдээ. Урин дулаан цагт урт үсээрээ гайхуулж алхахыг та хүсэж байна уу. Тэгвэл бид танд зориулж долоо хоногийн дотор үсээ 3-4 см ургуулах аргыг хүргэж байна
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тиймээс Бүсгүй та дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
Хэрэгтэй зүйлс:
- Оливийн тос
- Богино долгионы зуух
- Тос халаах аяга
Юу хийх вэ?
1. Аяганд оливын тосоо хийж бэлднэ. Зөвхөн хуухинд түрхэх учраас 10 гр байхад хангалттай.
2. Аяганд хийсэн оливийн тосоо богино долгионы зууханд хийж бага зэрэг халаана. Хэт халуун биш бүлээн байх ёстой.
3. Бэлэн болсон тосоороо хуухиндаа хурууны өндгөөрөө 4 минут орчим массаж хийнэ.
4. Иллэг хийсний дараа хоёр цаг амраах хэрэгтэй.
5. Эцэст нь үсээ бүлээн усаар зайлж угаана. Тос арилахгүй уддаг ч таны үс маш сайн тэжээл авсан байх болно.
Долоо хоногийн турш иллэг хийсний үр дүнд таны үс хоногт 3-4 см ургах болно. Мөн үсэндээ тогтмол ингэж массаж хийснээр таны үсийг уян зөөлөн, намирсан болгодог. Танд амжилт хүсье.