16o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл өглөөний унд

2016-04-16 11:54:00

Та өглөө ажилдаа явахдаа яаран гүйж ундаа ч уулгүй гардаг юм биз бишдээ. Эсвэл ямар ч хамаагүй  нүдэнд харагдсан зүйлээ л хальт идээд гарч байна уу?  Эрүүл өглөөний унд бидэнд маш их хэрэгтэй. Эрүүл өглөөний унд нь таныг өдрийн туршид цэнэглэнэ. Бас таны эрүүл амьдралын хэв маяг ч үүнээс хамаарна. Өглөө бүр тогтмол унд ууж заншвал стресст илүү бага өртдөг гэнэ.

Таны өглөөний унд олон нэр төрлийн байх хэрэгтэй. Хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн орох тусам амин дэм болон эрдэс бодисоор улам баялаг болно. Өглөөд ургамлын тосонд бус харин гриллд шарж болгосон хоол идвэл сайн. Мөн илчлэг ихтэй хоол идэхээс татгалзах хэрэггүй. Учир нь өглөө идсэн калорлиг хоол нь жин нэмэхэд нөлөөлдөггүй юм. Ялангуяа төмөр, калци, В-гийн төрлийн амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнийг сонговол сайн.
Өглөөдөө хагас бэлтгэсэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс дээр үү? Мэдээж шинэхэн ногооны зуушийг бэлтгэж идвэл сайн. Хүнс судлаачид өглөө каша идэхийг зөвлөдөг. Мах, өндөг, бутербродоос илүүтэй каша идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно.

  • Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.
  • Мөн шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй.
  • Өглөөдөө амттай тэр тусмаа чихэрлэг нялуун амттай каша идэх хэрэггүй.
  • Ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн.
  • Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй

Өглөөний ундны ач тус

Шөнө унтаж өнгөрүүлсэн найман цагт таны бие организм хоол тэжээлгүй, усгүй болдог тул энергийн нөөцөө өглөөдөө сэргээж, шинэхэн аминдэмтэй хоол хүнс хэрэглэн бүх л өдөр зарцуулах хүч инергийг олж авах хэрэгтэй. Унтаж байх үед цусан дахь сахарын түвшин огцом доошилдог. Өглөөний унд уухаас байнга татгалзах нь ой тогтоолтыг муутган, анхаарал төвлөрүүлэх явцыг сааруулдаг хэмээн эрдэмтэд үзэж байна. Нөгөө талаас өглөөний унд уусны дараа цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэнээр унтах үед алдагдсан бодисын солилцоо дахин сэргэж ирдэг. Энэ бол бүх бие организмд тустай үйл явц. Гэхдээ өглөөний ундны орц менюд онцгой анхаарах хэрэгтэй. Цусан дахь глюкозын хэмжээ огцом унахаас болгоомжлох хэрэгтэй. Өглөөний ундад зориулсан хэд хэдэн ашигтай зөвөлгөө хүргэе:

  • Өөглөөний унд нь бие организмыг тэжээллэг бодисоор бүрэн хангах хэмжээний байх хэрэгтэй.
  • өдөр тутам тогтмол өглөөний унд уух нь биеийн жингээ барихад тустай.
  • тогтмол унд ууж хэвших нь хоолны дуршлыг сэргээх хамгийн сайн арга.
  • өглөөний унд нь өдрийн туршид цатгалдахаас сэргийлнэ.
  • өглөөний унд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдлийг хоёр дахин бууруулдаг бөгөөд зүрх судасны өвчнөөс ч сэргийлнэ.
  • мөн дааврын хэвийн үйл ажиллагааг хангаж, цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд барихад тустай.
  • өглөөний унд нь ядаргаа, нозоорсон нойрмог байдлаас гаргана.
  • эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг болгоно.
  • анхаарал төвлөрлийг дээшлүүлж, оюун ухааныг сэргээнэ.
  • өглөөний унд нь эрүүл аргаар жингээ барих, жингээ бууруулахад тустай.
  • мөн сэргэлэн цовоо байлгана.
  • өглөөний унд нь эрүүл мэндийг сайжруулж, өөдрөг сэтгэлтэй болгоно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment