8o
Улаанбаатар хот
mobile menu

Хумс бол эрүүл мэндийн толь

2016-04-16 15:41:00

Уншигч таны амралтанд зориулж хумсны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Та ямар эрхтэн өвдөж байгаагаа хумснаасаа хараад мэдэж болдогыг мэдэх үү? Хэрэв үгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Таны эрүүл мэнд ямар байгааг хумс чинь хэлээд өгнө. Бүх эрхтэний эмгэг хумсны толион дээр л илэрнэ. Ханиад хүрэх, хоолны дэглэм алдагдвал хумсны өнгө өөрчлөгдөж, эзэндээ дохио өгнө.  Витамин дутагдвал өнгө нь цайна. Мөн зүрх, ходоод, цөстэй холбоотойгоор хумсан дээр толбо, зураас үүснэ. Хумс цайрах нь цусны эргэлт муудсаны шинж. өндгөнд цус ирэхгүй байна гэсэн үг. Харин хумсны өнгө саарал болбол хөгшрөлтийн явц түргэсэж байгааг, хөх туяа татвал цусны өвчин туссан байх магадлалтай. Гарын бүх хумсанд иймэрхүү шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.

Дунджаар 3-5 сар тутамд хумс солигдож байдаг. Энэ нь хумс сард дунджаар 3 мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвөл арай удаан ургана. Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг. Хумс өөрчлөгдөх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой. Идэж байгаа хүнсэнд чинь ямар нэгэн тэжээл дутагдсаныг хумс чинь хэлээд л өгнө. Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд тохиромжтой. 
Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг

Хумсны хэлбэр

 Гүдгэр /цагны шил шиг/ бол зүрхний үйл ажиллагаа эсвэл цусны эргэлтийн систем эсвэл уушги өвчтэйг гэрчилнэ. Яаралтай эмчид ханд.

Хотгор /халбага шиг/ хумс нь байнга халуун, чийглэг орчинд ажилладаг, шүлтлэг уусмалуудтай байнга харьцдагийг харуулна. Мөн ходоод гэдэсний өвчин, цус багадалтын үед хумс ийм болдог. Та одоо өөрийнхөө хумсыг хараад өөрийгөө нэг шинжээд үзээрэй 

 

      

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баярлалаа
2016/04/17 103.17.108.42
хэрэгтэй мэдээлэл байна хумсаа харъя дөө
2016/04/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment