8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОККЕЙ: Монголын шигшээ Туркменистаны багт хожигдсоноор ААШТ-д гуравдугаар байрт бичигдэж байна

2023-03-16 10:39:00

Өсвөрийн буюу 18 хүртэлх насныхны хоккейн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) “Степпе Арена” мөсөн өргөөнд тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Монголын өсвөрийн хоккейчид дөрөвдүгээр тойрогт Туркменистаны багийн эсрэг өчигдөр тоглож 4:6 харьцаатайгаар хожигдлоо. Тоглолтын шилдгээр Монголын багаас нэг дугаартай Баатархүүгийн Содбилэг, Туркменистаны багаас 21 дугаартай, Ашыров Ровшин нар шалгарчээ. 

Манай баг маргааш Тайланд улсын шигшээ багтай 20:30 цагаас тоглоно. Одоогоор Монголын шигшээ баг хоёр хожил, хоёр хожигдолтойгоор хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна. 

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл