8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас мэдээлсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй гэдгийг ГЕГ-аас мэдэгдэв

2023-03-22 15:59:00

АТГ-аас 11 мянган тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл Гаалийн ерөнхий газраас тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийгдэж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй байгаа гэдгийг мэдэгдлээ.

Энэ талаар ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа "Өнгөрсөн долоо хоногт энэ мэдээлэл цацагдсаны дараагаар хууль хяналтын байгууллагуудаас манай Гаалийн байгууллагатай хамтраад гаалийн байгууллагын мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 авто машины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийхээр, шалгалтын ажиллагаа үргэлжлээд явагдаж байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment