8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэй шигшээ баг Хятадад хожигдож Азийн аваргаас хасагдлаа

2023-04-03 11:57:00

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна. Тэмцээний шөвгийн наймд Монгол улсын эмэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багт 17-10 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Тэд хэсэгтээ Малайзыг 21-8 харьцаагаар хожиж, Шинэ Зеландад 17-10 харьцаагаар хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраа шөвгийн наймд шалгараад байсан юм.

Харин хэсгийн нэгдүгээр байраар шөвгийн наймд шалгарсан монголын эрэгтэй шигшээ баг 14:35 цагаас Казахстаны шигшээ багтай тоглоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл