10o
Улаанбаатар хот
mobile menu

Бекхэм Балбад иржээ

2015-10-08 15:05:00

Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм өчигдөр НҮБ-ын дэргэдэх “UNICEF”-ийн элчийн хувиар Балба улсад очиж, тусламж үзүүлжээ. Тус улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард  Балбад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 8000 хүн амиа алдаж, сая орчим иргэн гэргүй болсон юм. Бекхэм иргэдтэй уулзах үеэрээ “Та бүхнийг бурхан ивээг. Би та нарын төлөө залбирах болно” гэж хэлжээ. Тэрбээр тус улсын “Падам Жуоти” гэх сургуульд зочилж, сурагчидтай хөлбөмбөг тоглосон байна. Тэрбээр сурагчдад хичээлийн хэрэглэл болон амттан тарааж цагийг хүүхдүүдтэй хөгжилтэй өнгөрүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment