8o
Улаанбаатар хот
mobile menu

Стресс үс унах шалтгаан болдог

2023-04-20 14:32:00

Үс унах нь энгийн үзэгдэл мэт боловч ердийнхөөс их хэмжээгээр унах нь эрүүл мэндэд сөрөг талтай байдаг. Тухайлбал үс ихээр унах нь биеийн эрүүл мэнд муудаж буйн илрэл аж. Хүний биед эрдэс давс, витамин дутагдах, цус багадах нь үс унах гол шалтгаан нь болдог байна.

Үс унах шалтгаан:

  • Ген, удамшлаас хамаарч,
  •  Дааврын тогтолцоо алдагдах,
  • Биеийн дархлаа сулрах,
  •  Толгойн арьсны элдэв халдварт өвчин,
  • Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,
  • Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,
  •  Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,
  • Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,
  • Төрөлтийн дараах үс уналт,
  • Экологийн хүчин зүйлс,
  • Буруу хооллох,
  • Стресс

Хэзээ эмчид хандах вэ?

Үс удаан хугацаагаар их хэмжээгээр унах, хуйх эмзэглэлтэй болох зовуурьтай зэрэгцэн хоолны дуршил буурах, өтгөн хатах, суулгалт, амьсгалахад хүндрэлтэй, жин хасах, бөөлжих, халуурах, өвдөлт илрэх үед та яаралтай эмчид хандаарай.

Эмчилгээ:

  • Орчин үед үс уналтын эмчилгээнд зэс, цинк, төмөр г.м микроэлементүүдийг өргөн ашиглаж байна. Цайрын ислийг 0,05-0,1 гр, хоногт 2-3 удаа нийт 5-6 сар хүртэл хугацаанд тогтмол хэрэглэх
  • Аль ч хэлбэрийн үед төмрийн бэлдмэл хэрэглэх
  • Үсний ургалтыг идэвхжүүлэхийн тулд витамин А, Е,С,B2, B6, B12, PP,C хэрэглэх
  • Шинж тэмдэг, эмнэл зүйн явцаас шалтгаалан эмийн эмчилгээ хийнэ.

Зөвлөмж:

  • Урьдчилан сэргийлэх аргууд
  • Үсний арчилгааг сайн хийж, хуйхыг цэвэрлэх
  • Эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх
  • Үсний уян хатан чанарыг хангах витамин тогтмол хэрэглэх хэрэгтэй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл