Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Б.Чинзориг эхний тулаанаа хийв. Тэрээр Австралийн тамирчин Максимилиан МакКлериг гурван үед 5:0 харьцаагаар илүүрхэж яллаа. Б.Чинзориг дараагийн шатанд Камеруны боксчинтой маргааш улаан булангаас тулалдах юм. ДАШТ-ийг Монголын шигшээ багийн 10 тамирчин зорьсноос одоогоор дөрөв нь эхний тулаанаа хийж хоёр нь дараагийн шатанд шалгараад байна.
Өнөөдөр тулалдах тамирчид:
- 60 кг жинд Т.Энхтөр шигшээ 16-д шалгарахын төлөө Доминиканы тамирчинтай
- 71 кг жинд О.Бямба-Эрдэнэ шигшээ 32-т шалгарахын төлөө Францын тамирчинтай тулалдана.