8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдо ДАШТ: Эхний өдөр Испани, Японы тамирчид түрүүллээ

2023-05-08 10:15:00

Жүдо бөхийн ДАШТ өчигдөр/2023.05.07/ Доха хотноо эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 99 орны 657 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд Оросын тамирчид оролцож, Украин бойкот хийснээрээ онцлог байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, эмэгтэйчүүдийн -48 кг-ын барилдаанууд болов. Монгол Улсаа төлөөлөн -60 кг-д Э.Ариунболд, -48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар өрсөлдсөн.

Э.Ариунболд жингийнхээ С хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Узбекистаны Дилшодбек Баратовын эсрэг хийн ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Өнгөрсөн жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан түүнийг энэ жил дахин медаль хүртэх болов уу гэж жүдо сонирхогчид хүлээж байсан ч тийм зүйл тохиосонгүй.

Энэ жинд Испанийн Франциско Гарригос түрүүлж, Дилшодбек Баратов мөнгөн медаль, Гүржийн Георги Сардалашвили болон Өмнөд Солонгосын Лий Харим нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү В хэсэгт багтаж, эхлээд Чилийн Мари Ди Варгас Лейг, дараа нь Бурундигийн Сигнолине Каняамунезаг тус тус ялсан ч дараагийн барилдаандаа Казахстаны Абиба Абужакыновад ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв. Харин Г.Наранцэцэг D хэсэгт багтаж, эхлээд Тунисийн Оумаима Бедиоуиг, дараа нь Австрийн Катарина Танзерыг тус тус ялсан ч удаах барилдаандаа Бразилын Аманда Лимад ялагджээ.

Энэ жинд Японы Цүнода Нацүми түрүүлж, Францын Ширине Букли мөнгөн медаль, Японы Кога Вагана болон Италийн Ассунта Скутто нар хүрэл медаль хүртжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment