8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Анхцэцэг Азийн аваргаас гурван “ХҮРЭЛ МЕДАЛЬ“ хүртлээ

2023-05-11 12:12:00

​​​​​ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэрээр эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.
М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр 3 хүрэл медаль хүртэж шагналын тавцанд зогслоо. Манай тамирчны урд БНХАУ-ын хоёр тамирчин алт, мөнгөн медалийн эзэн болсон юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл