"U16" насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны долоодугаар сарын 01-08-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Тэмцээнд Монгол, Хятад, Узбекстан, Япон, Австрали, Иран, Хонгконг, Тайланд, Тайвань, Казакстан, Макао, Энэтхэг зэрэг 12 орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд Монголын "U16" насны охидын шигшээ оролцохоор БНХАУ-ыг зорилоо. Тэд Азийн аваргын А хэсэгт Хятад болон Узбекстаны багтай тоглох юм. 
Монголын "U16" насны охидын шигшээ баг Азийн аваргад оролцохоор эх орноосоо мордов
			2023-06-29 13:43:00
			
		
		
		
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

