8o
Улаанбаатар хот
mobile menu

"Welcome to Mongolia" хөтөлбөрийн зардал 4.9 тэрбум төгрөг

2023-08-25 10:10:00

Монгол улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлээд буй. Энэ нь Монгол улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тэгвэл энэ хөтөлбөрийн зардалд улсын төсвөөс нийт 4.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Энэ талаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Болормаагаас тодруулахад "Уг хөтөлбөртэй холбоотой зардлыг тусгайлсан гэхээс илүү Аялал, жуулчлалын салбарын төсөвт багтааж төсөвлөсөн. Аль болох төсвийн хэмнэлттэй хийхийг зорьж байна. Гэхдээ сурталчилгаандаа энэ жил харьцангуй илүү анхаарч ажиллаж байгаа. Тодруулбал, аялал жуулчлалын хөтөлбөрийн зардалд 4.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн" гэлээ. 

Түүнчлэн энэ онд олон улсад Монгол улсыг сурталчлан таниулахад 800 сая төгрөг төсөвлөсөн бол гадаад болон дотоод дахь соёл урлагийн арга хэмжээнд нийт 1.8 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Нэг үгээр хэлбэл аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдол өгч буй. Үүнтэй холбоотойгоор гаднын томоохон контент бүтээгч, инфлюенсерүүдийн үйл ажиллагааны зардлыг дааж, тодорхой нөхцөлтэйгөөр Монгол улсын талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээх болсон. Сүүлийн үеийн мэдээллээс харахад гадаадын 40 инфлюенсерт төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэхүү төсөвлөсөн мөнгө нь аялал болоод тээврийн зардал, контент бүтээхтэй холбоотой урсгал зардалд хамаарч байгаа юм. Харин тэдгээр контент бүтээгчдийн цалин хөлсийг хувийн ААН-үүл хариуцаж байгаа талаар холбогдох эх сурвалжууд мэдээлж байна. 

Дэлхий дахинаа бүхэл бүтэн "Нөлөөлөгчдийн арми" бий болж, инфлюенсер, маркетингийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. 2019 онд гэхэд л энэ төрлийн зах зээлийн нийт өртөг таван тэрбум ам.доллароор хэмжигдэж байв. Харин 3-4 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, 20 тэрбум ам.долларт хүрээд байна. Хүний амьдрал болоод шийдвэр гаргалтад нөлөөлөгч инфлюенсерүүдийг дагагчдынх нь тооноос хамаараад дараах байдлаар ангилдаг.

  • Нано инфлюенсер: 1000-10000 дагагч
  • Микро инфлюенсер: 10000-50000 дагагч
  • Дунд инфлюенсер: 50000-500000 дагагч
  • Макро инфлюенсер: 500000-1000000 дагагч
  • Мега инфлюенсер: +1000000 дагагч

Тэгвэл Монгол улсыг олон улсад таниулах үүрэг хүлээж буй нөлөөлөгчдийг ерөнхийд нь авч үзвэл макро болон мега түвшний инфлюенсерүүд байгаа юм. Мэдээж хэрэг эдгээр хүмүүсийн урсгал зардлыг дааж, урамшуулал цалин хөлс олгож буйн цаад шалтгаан жуулчдыг олноор татах, эдийн засгаа сайжруулах явдал. Инфлюенсер маркетингийн гол зорилго нь ямар нэг зүйлийг олон нийтэд таниулах байдаг. Тэдгээр инфлюенсерүүдийн нөлөөллөөр олон улсад танигдаж, тэр хэмжээгээр жуулчин татаж чадвал сайн л хэрэг. Гэхдээ хамгийн чухал нь ирсэн зочдоо сэтгэл тавтай үдэж чадаж байгаа эсэх, эргээд ирж эдийн засагт дахин орлого оруулах тухай асуудал юм. Өнгөндөө биш, өөр бусад зүйлсийг ч гэсэн орхигдуулалгүй анхаарч чадвал зорьсондоо хүрэхэд торох зүйлгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
SEKSDNE80955877XALYYTSI
2023/08/27 103.212.116.210
SEKSY
SEKSDNE80955877 S AWI
2023/08/27 103.212.116.210