"Ханжоу 2022” Азийн зуны спортын 19 дүгээр наадам эхлэхэд ес хоног үлдлээ.Энэ удаагийн наадамд нийт 45 Үндэсний олимпын хорооны баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорино.
Азийн наадам анх Энэтхэгт зохиогдож байжээ
Анхны Азийн наадам Энэтхэгийн Дели хотод 1951 оны гуравдугаар сарын 4-11-ны хооронд болж байсан бөгөөд 11 орны 500 гаруй тамирчин спортын зургаан төрөлд 57 багц медалийн төлөө өрсөлдөж байжээ.
Уг наадамд 11 орны 500 гаруй тамирчин хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, дугуй, сагсан бөмбөг, хүндийн өргөлт зэрэг зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Анхны наадамд Афганистан, Бирм, Энэтхэг, Индонез, Балба, Иран, Япон, Филиппин, Сингапур, Цейлон (одоогийн Шри-Ланка), Тайланд улс оролцож, “анхны 11” болон түүхэнд үлджээ.
Багийн дүнгээр Япон түрүүлж, зохион байгуулагч Энэтхэг удаалсан бөгөөд нийт найман улс ямар нэг медаль авсан байна.
"Ханжоу 2022” Монголын багийг А.Ганбаатар ахална
БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдах "Ханжоу 2022” Азийн наадамд Монголын баг тамирчид 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг нийт 600 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр 34 спортын 36 төрөлд хүчээ сорих юм.
Энэ удаагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар ажиллана. Харин Монголын багийн тугчаар 3х3 сагсанбөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг болон хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нар сонгогдоод байгаа билээ. Мөн Азийн наадмыг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 38 гишүүнтэй баг сурвалжлах болсон бөгөөд багийн ахлагчаар соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллана.
МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа нэг тэрбум гаруй төгрөгийн иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангажээ. Монголчуудын Азийн наадамд оролцож ирсэн түүхийг толилуулъя.
Монголчууд 1974 оноос эхлэн Азийн наадамд оролцож эхэлсэн түүхтэй
Монголчууд Азийн долоодугаар наадам "Тегеран 1974"-аас эхлэн энэхүү наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Түүхэнд анх удаа Азийн баруун хэсэгт болсон уг наадамд 25 орны 3010 тамирчин спортын 16 төрөлд хурд хүчээ сорьжээ. Наадам 1974 оны есдүгээр сарын 1-16-нд Ираны нийслэлд болсон юм.
Азийн VII наадам "Тегеран 1974":
Азийн олимпын их гэр бүлд анх удаа багтсан Монголын багийг тухайн үед БТСЭТЗ-ийн дарга байсан Ш.Магван ахалж, зургаан төрлийн 28 тамирчин, таван дасгалжуулагч, нэг шүүгч, механикийн бүрэлдэхүүнтэйгээр оролцон хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртжээ. Зөвхөн хүндийн өргөгчид медальгүй ирсэн байна.
Анхны алтан медалийг дархан аваргууд хүртжээ
Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Туркийн Истанбулд болсон ДАШТ-д амжилттай оролцсоны дараагаар Азийн наадамд 11-үүлээ очоод ес нь 10 медаль хүртэж, онцгой амжилтын эзэн болж байжээ. Азийн наадмын анхны алтан медалийг дархан аварга, Хөдөлмөрийн баатар Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох болон Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, далай даян дархан аварга Х.Баянмөнх нар хүртсэн байна.
Монголын баг тамирчид "Тегеран 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна. 1974 онд анх удаа оролцсоноосоо хойш Азийн наадам болгоноос монголчууд алтан медальтай буцcан түүхтэй.
Тодруулбал,
1974 оны Азийн наадмаас Д.Цэрэнтогтох /чөлөөт бөх/
Х.Баянмөнх /чөлөөт бөх/
1978 оны Азийн наадмаас З.Ойдов /чөлөөт бөх/
1982 оны Азийн наадмаас З.Дүвчин /чөлөөт бөх/
Б.Болд /чөлөөт бөх/
М.Жанцанхорлоо,
С.Адилбиш,
Г.Ганзориг,
С.Энхжаргал /буудлагын эрэгтэй баг/
1986 оны Азийн наадамд Монголын баг оролцоогүй.
1990 оны Азийн наадмаас П.Сүхбат /чөлөөт бөх/
1994 оны Азийн наадмаас Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
1998 оны Азийн наадмаас Х.Болдбаатар /жүдо бөх/
Х.Эрдэнэт-Од /жүдо бөх/
2002 оны Азийн наадмаас О.Пүрэвбаатар /чөлөөт бөх/
2006 оны Азийн наадмаас Х.Цагаанбаатар /жүдо бөх/
Д.Нямхүү /жүдо бөх/
2010 оны Азийн наадмаас Г.Мандахнаран /жүдо бөх/
Г.Наранчимэг /жүдо бөх/
2014 оны Азийн наадмаас Д.Төмөрхүлэг /жүдо бөх/
М.Уранцэцэг /жүдо бөх/
Н.Түвшинбаяр /жүдо бөх/
Ч.Нарантуяа /буудлага/
Д.Отгондалай /бокс/ нар тус, тус алтан медаль хүртэж байжээ.
Азийн VII наадам "Тегеран 1974" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Ангилал |
Амжилт |
1 |
Д.Цэрэнтогтох |
чөлөөт бөх |
90 кг |
алт |
2 |
Х.Баянмөнх |
чөлөөт бөх |
-100 кг |
алт |
3 |
С.Гомбо |
бокс |
57 кг |
мөнгө |
4 |
З.Ойдов |
чөлөөт бөх |
62 кг |
мөнгө |
5 |
Д.Сэрээтэр |
чөлөөт бөх |
74 кг |
мөнгө |
6 |
Х.Баянмөнх |
сонгомол бөх |
-100 кг |
мөнгө |
7 |
Д.Намжилмаа |
хөнгөн атлетик |
мөнгө |
|
8 |
Б.Ганбат |
бокс |
54 кг |
хүрэл |
9 |
Т.Мягмаржав |
буудлага |
хүрэл |
|
10 |
Ж.Мөнхбат |
сонгомол бөх |
90 кг |
хүрэл |
11 |
О.Энхтайван |
чөлөөт бөх |
48 кг |
хүрэл |
12 |
Ц.Нацагдорж |
чөлөөт бөх |
68 кг |
хүрэл |
13 |
Д.Цэрэндаш |
чөлөөт бөх |
82 кг |
хүрэл |
14 |
Д.Адъяатөмөр |
чөлөөт бөх |
+100 кг |
хүрэл |
15 |
С.Жамъян, Д.Төртогтох, |
дугуйн баг |
эрэгтэй баг |
хүрэл |
XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга З.Ойдов 68 кг-д аваргалав
Азийн VIII наадам "Бангкок 1978":
Азийн VIII наадам "Бангкок 1978"-д Монгол Улсын баг байт харваа, буудлага, чөлөөт бөх, бокс, спортын гимнастик, хүндийн өргөлтийн төрлөөр 28 тамирчин, зургаан дасгалжуулагчийн хамт оролцжээ. Нийт нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13 дугаар байр эзэлжээ. Ялангуяа чөлөөтийн тамирчид өндөр амжилт гаргаж, зургаан медаль эх орондоо авчирсан бол үлдсэн гурван медалийг боксчид хүртэж байжээ.
Азийн VIII наадам "Бангкок 1978" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Хүйс |
Ангилал |
Амжилт |
1 |
З.Ойдов |
чөлөөт бөх |
эр |
68 кг |
алт |
2 |
А.Баатархүү |
чөлөөт бөх |
эр |
82 кг |
мөнгө |
3 |
Ж.Бор |
чөлөөт бөх |
эр |
100 кг |
мөнгө |
4 |
Ч.Гочоосүрэн |
чөлөөт бөх |
эр |
90 кг |
мөнгө |
5 |
Ж.Даваажав |
чөлөөт бөх |
эр |
74 кг |
хүрэл |
6 |
Д.Ганболд |
чөлөөт бөх |
эр |
52 кг |
хүрэл |
7 |
Р.Отгонбаяр |
бокс |
эр |
57 кг |
хүрэл |
8 |
Х.Жамган |
бокс |
эр |
63.5 кг |
хүрэл |
9 |
Д.Эрдэнэ |
бокс |
эр |
75 кг |
хүрэл |
Буудлагын баг багаараа алтан медаль хүртэв
Азийн IX наадам "Шинэ Дели 1982":
Монголчуудын хувьд гурав дахь Азийн наадамдаа таван төрлөөр (буудлага, чөлөөт бөх, дугуй, бокс, спортын гимнастик) 23 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцож, гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Монголын баг тамирчид өмнөх Азийн наадмуудаас цөөн ч гэсэн чанартай медалиуд авсны хүчинд багийн дүнгээр есдүгээр байрт оржээ.
Азийн IX наадам "Шинэ Дели 1982" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Ангилал |
Амжилт |
1 |
З.Дүвчин |
чөлөөт бөх |
82 кг |
алт |
2 |
Б.Болд |
чөлөөт бөх |
68 кг |
алт |
3 |
М.Жанцанхорлоо, С.Адилбиш, |
буудлага |
эр баг 50 метр урт буу |
алт |
4 |
Ц.Ганболд |
дугуй |
road race |
мөнгө |
5 |
Д.Цэрэнтогтох |
чөлөөт бөх |
100 кг |
мөнгө |
6 |
Г.Ганзориг |
буудлага |
50 метр урт буу |
мөнгө |
7 |
С.Хичээнгүй |
бокс |
91 кг |
хүрэл |
Азийн X наадам "Сөүл 1986":
Монголын баг энэхүү наадамд оролцоогүй. Хөрөнгө санхүүгийн шалтгаанаар өнжсөн хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.
Чөлөөт бөхийн 82 кг-д Пунцагийн Сүхбат түрүүлэв
Азийн спортын XI наадам "Бээжин 1990"
Монголын баг тамирчид Бээжинд МҮОХ-ны ерөнхийлөгч С.Болдоор удирдуулан өнөр бүрэлдэхүүнтэй оролцжээ. Спортын есөн төрөлд (байт харваа, буудлага, хөнгөн атлетик, чөлөөт бөх, дугуй, спортын гимнастик, бокс, жүдо, хүндийн өргөлт) 58 тамирчин, 14 дасгалжуулагч, хоёр шүүгчтэйгээр оролцсон байна.
Бээжингийн дэвжээнээс Монголын тамирчид нэг алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 12-т бичигджээ. Чөлөөт бөхийн 82 кг-д Пунцагийн Сүхбат түрүүлсэн бол дугуйчин Д.Төмөр-Очир, наадмын нээлтэд төрийн далбаагаа залсан жүдоч Б.Бат-Эрдэнэ нар хос медальтай ирсэн байна. Чөлөөтийн 10 тамирчин нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл зүүж, багийн уралдаанд Монголын дугуйчид мөнгөн медалиар энгэрээ мялааж, боксчин Б.Алтангэрэл алтан медалиа будлиантайгаар алдсан зэрэг олон зүйл тохиож байжээ.
Азийн спортын XI наадам "Бээжин 1990" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Ангилал |
Амжилт |
1 |
П.Сүхбат |
чөлөөт бөх |
82 кг |
алт |
2 |
Б.Бат-Эрдэнэ |
жүдо |
+95 кг |
мөнгө |
3 |
Д.Мөнхбат, Б.Хаянхярваа, |
дугуйн баг |
эрэгтэй |
мөнгө |
4 |
А.Цэдэнсодном |
чөлөөт бөх |
57 кг |
мөнгө |
5 |
Ло.Энхбаяр |
чөлөөт бөх |
74 кг |
мөнгө |
6 |
Б.Жавхлантөгс |
чөлөөт бөх |
100 кг |
мөнгө |
7 |
А.Баатархүү |
чөлөөт бөх |
130 кг |
мөнгө |
8 |
Б.Алтангэрэл |
бокс |
75 кг |
мөнгө |
9 |
Ц.Хосбаяр |
чөлөөт бөх |
48 кг |
хүрэл |
10 |
Ч.Бямбадорж |
чөлөөт бөх |
90 кг |
хүрэл |
11 |
Э.Цогтжаргал |
бокс |
48 кг |
хүрэл |
12 |
Ц.Цэрэнням |
бокс |
51 кг |
хүрэл |
13 |
Н.Алтанхуяг |
бокс |
57 кг |
хүрэл |
14 |
Д.Ганзориг |
бокс |
-91 кг |
хүрэл |
15 |
Д.Төмөр-Очир |
дугуй |
цуваа |
хүрэл |
16 |
Д.Баттулга |
жүдо |
65 кг |
хүрэл |
17 |
А.Буянжаргал |
жүдо |
71 кг |
хүрэл |
18 |
Б.Бат-Эрдэнэ |
жүдо |
үнэмлэхүй |
хүрэл |
Ц.Цогтбаяр чөлөөтийнхний “алтын уламжлал”-ыг тасалсангүй
Азийн спортын XII наадам "Хирошима 1994"
МҮОХ-ны генсек С.Сайнцогоор удирдуулсан Монголын баг тамирчид “Бээжин-1990” наадмаас бараг хоёр дахин олон тамирчинтайгаар Хирошимад очжээ. Энэ удаа 15 спортын төрөлд өрсөлдөхөөр 105 тамирчин, 17 дасгалжуулагч, гурван шүүгч эх орноо төлөөлсөн байна. Байт харваа, бокс, чөлөөт бөх, буудлага, дугуй, жүдо, гимнастик, хөнгөн атлетик, хүндийн өргөлтөөс гадна бейсбол, волейбол, софт теннис, усанд сэлэлт, үшү, ширээний теннис зэрэг спортын төрлүүдөд оролцсон байна.
Өргөн бүрэлдэхүүнтэй Монголын баг Хирошимад есөн медаль (нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл) хүртжээ. Цэрэнбаатарын Цогтбаяр чөлөөтийнхний “алтын уламжлал”-ыг таслалгүй 57 кг-д алтан медаль хүртжээ. Боксынхон анх удаа Азийн наадмаас медальгүй буцаж, жүдогийнхон дөрвөн хүрэл, Б.Бат-Эрдэнэ аварга Азийн наадмаас гурван медаль зүүсэн анхны Монгол тамирчнаар тодорчээ.
Азийн спортын XII наадам "Хирошима 1994" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Хүйс |
Ангилал |
Амжилт |
1 |
Ц.Цогтбаяр |
чөлөөт бөх |
эр |
57 кг |
алт |
2 |
Д.Мөнхбаяр |
буудлага |
эр |
10 м хийн буудлага |
мөнгө |
3 |
Т.Зүүнбаян |
чөлөөт бөх |
эр |
48 кг |
мөнгө |
4 |
Б.Баттогтох |
чөлөөт бөх |
эр |
100 кг |
хүрэл |
5 |
Д.Баттулга |
жүдо |
эр |
65 кг |
хүрэл |
6 |
Х.Болдбаатар |
жүдо |
эр |
71 кг |
хүрэл |
7 |
Б.Бат-Эрдэнэ |
жүдо |
эр |
үнэмлэхүй |
хүрэл |
8 |
Б.Бат-Эрдэнэ |
жүдо |
эр |
+95 кг |
хүрэл |
9 |
С.Дашдулам |
жүдо |
эм |
үнэмлэхүй |
хүрэл |
Жүдочид хос алтан медаль хүртэв
Азийн спортын XIII наадам "Бангкок 1998":
МҮОХ-ны генсек Б.Гансүхээр ахлуулсан Монголын багт 13 спортын 85 тамирчин, 30 шахам албаны хүн, дасгалжуулагч багтсан юм. Манай улсын хөлбөмбөг, боулингийн баг тамирчид тивийн дэвжээнд анх удаа хөл тавьсан юм.
Чөлөөтийнхний алтан медалийн уламжлал тасарч, харин жүдочид хос алтан медаль хүртэв. Хишигбатын Эрдэнэт-Од, Халиуны Болдбаатар нар хамтдаа энэ амжилтад хүрсэн түүхтэй. Энэ удаа хөрөнгө санхүүгийн асуудал Монголын багт нэн хүндээр тусаж зарим тамирчин зардал олдоогүйн улмаас гэртээ үлдэх дөхжээ.
Азийн спортын XIII наадам "Бангкок 1998" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Хүйс |
Ангилал |
Амжилт |
1 |
Х.Болдбаатар |
жүдо |
эр |
73 кг |
алт |
2 |
Х.Эрдэнэт-Од |
жүдо |
эм |
57 кг |
алт |
3 |
Д.Сумъяабазар |
чөлөөт бөх |
эр |
97 кг |
мөнгө |
4 |
О.Пүрэвбаатар |
чөлөөт бөх |
эр |
58 кг |
мөнгө |
5 |
У.Эрдэнэбаатар |
жүдо |
эр |
60 кг |
хүрэл |
6 |
Д.Пүрэвсүрэн |
жүдо |
эр |
90 кг |
хүрэл |
7 |
О.Одгэрэл |
жүдо |
эр |
+100 кг |
хүрэл |
8 |
С.Дашдулам |
жүдо |
эм |
78 кг |
хүрэл |
9 |
Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун |
спорт гар буу |
эм |
баг |
хүрэл |
10 |
Т.Үйтүмэн |
бокс |
эр |
60 кг |
хүрэл |
11 |
Д.Энхсайхан |
бокс |
эр |
63.5 кг |
хүрэл |
12 |
Б.Энхбаяр |
бокс |
эр |
71 кг |
хүрэл |
13 |
Ц.Цогтбаяр |
чөлөөт бөх |
эр |
63 кг |
хүрэл |
14 |
Г.Өсөхбаяр |
чөлөөт бөх |
эр |
130 кг |
хүрэл |
О.Пүрэвбаатар чөлөөтийнхний алтын буухиаг үргэлжлүүллээ
Азийн спортын XIV наадам "Бусан 2002":
МҮОХ-ны генсек Ц.Дамдингаар ахлуулсан Монгол Улсын багт 18 спортын 136 тамирчин, 37 дасгалжуулагч багтсан нь урьд өмнөх наадмын бүрэлдэхүүнээс үлэмж ахисан хэрэг байлаа. Таеквондо, каноэ, сагс, гандбол, бодибилдинг, бадминтоноор анх удаа Монгол тамирчин Азийн наадамд өрсөлдсөн байна.
Нэг алт, нэг мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн Монголын баг 44 орноос 26-д бичигдэв. Үшүгийн тулааны төрөлд хос хүрэл хүртсэнээр Монголын багийн медальтай төрлийн тоо долоод хүрсэн түүхтэй. Өмнө нь бөх (чөлөөт, сонгомол), бокс, хөнгөн атлетик, буудлага, дугуй, жүдогоор медаль зүүгээд байжээ.
Азийн спортын XIV наадам "Бусан 2002" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Хүйс |
Ангилал |
Амжилт |
1 |
О.Пүрэвбаатар |
чөлөөт бөх |
эр |
58 кг |
алт |
2 |
Ц.Очирбат |
жүдо |
эр |
90 кг |
мөнгө |
3 |
Э.Долгормаа |
жүдо |
эм |
нэмэх 78 кг |
мөнгө |
4 |
Э.Долгормаа |
жүдо |
эм |
үнэмлэхүй |
хүрэл |
5 |
Г.Дашдаваа |
жүдо |
эм |
66 кг |
хүрэл |
6 |
Д.Нямхүү |
жүдо |
эм |
81 кг |
хүрэл |
7 |
Х.Эрдэнэт-Од |
жүдо |
эм |
57 кг |
хүрэл |
8 |
Ц.Энхжаргал |
чөлөөт бөх |
эм |
48 кг |
хүрэл |
9 |
Т.Мягмарсүрэн |
чөлөөт бөх |
эм |
63 кг |
хүрэл |
10 |
Н.Отгонжаргал |
чөлөөт бөх |
эм |
55 кг |
хүрэл |
11 |
О.Гүндэгмаа |
спорт гар буу |
эм |
25 метр |
хүрэл |
12 |
Н.Баярмагнай |
чөлөөт бөх |
эр |
63 кг |
хүрэл |
13 |
Ө.Саруул-Од |
үшү саншо |
эр |
56 кг |
хүрэл |
14 |
М.Батжаргал |
үшү саншо |
эр |
70 кг |
хүрэл |
Монголын багийн тугч Х.Цагаанбаатар болон Д.Нямхүү нар алтан медалийн эзэд болов
Азийн спортын XV наадам "Доха 2006":
Монгол Улс тус наадамд байт харваа, бадминтон, буудлага, бокс, волейбол, гимнастик, дугуй, жүдо, каратэ, кю спорт, морин спорт, сагсан бөмбөг, софт теннис, теннис, таеквондо, триатлон, усан спорт, үшү, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, шатар, ширээний теннис, элсний волейбол, чөлөөт бөх гэсэн спортын 24 төрөлд 177 тамирчны нүсэр бүрэлдэхүүтэй оролцов. Улмаар хоёр алт, таван мөнгө, найман хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 21-р байрт бичигдсэн юм. Монголын багийн тугч Х.Цагаанбаатар болон Д.Нямхүү нар алтан медалийн эзэд болов.
Азийн спортын XV наадам "Доха 2006" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Хүйс |
Ангилал |
Амжилт |
1 |
Х.Цагаанбаатар |
жүдо |
эр |
66 кг |
алт |
2 |
Д.Нямхүү |
жүдо |
эр |
81 кг |
алт |
3 |
З.Энхзориг |
бокс |
эр |
57 кг |
мөнгө |
4 |
У.Мөнх-Эрдэнэ |
бокс |
эр |
60 кг |
мөнгө |
5 |
Д.Цэрэнханд |
жүдо |
эм |
нэмэх 78 кг |
мөнгө |
6 |
Д.Цэрэнханд |
жүдо |
эм |
үнэмлэхүй |
мөнгө |
7 |
М.Бундмаа |
жүдо |
эм |
52 кг |
мөнгө |
8 |
П.Лхамдэгд |
жүдо |
эм |
78 кг |
хүрэл |
9 |
Ц.Энхжаргал |
чөлөөт бөх |
эм |
48 кг |
хүрэл |
10 |
Н.Отгонжаргал |
чөлөөт бөх |
эм |
55 кг |
хүрэл |
11 |
Б.Одончимэг |
чөлөөт бөх |
эм |
63 кг |
хүрэл |
12 |
О.Бурмаа |
чөлөөт бөх |
эм |
72 кг |
хүрэл |
13 |
Э.Бадар-Ууган |
бокс |
эр |
54 кг |
хүрэл |
14 |
Б.Батзориг |
чөлөөт бөх |
эр |
66 кг |
хүрэл |
15 |
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Хэрлэнцэцэг |
спорт гар буу |
эм |
баг |
хүрэл |
Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртлээ
Азийн спортын XVI наадам "Гуанжоу 2010":
Монголчууд энэ наадамд 28 спортын төрөлд 222 тамирчинтай оролцож, дээд амжилтыг дахин шинэчилжээ. Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар аваргалж, өмнөх наадамд тасраад байсан чөлөөтийнхний алтан медалийн буухиаг үргэлжлүүлэв. Монголын баг хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 16 медальтайгаар 21-р байрт бичигдлээ.
Азийн спортын XVI наадам "Гуанжоу 2010" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Ангилал |
Амжилт |
1 |
Г.Мандахнаран |
чөлөөт бөх |
60 кг |
алт |
2 |
Г.Наранчимэг |
чөлөөт бөх |
72 кг |
алт |
3 |
О.Насанбурмаа |
чөлөөт бөх |
63 кг |
мөнгө |
4 |
Ж.Чулуунбат |
чөлөөт бөх |
120 кг |
мөнгө |
5 |
М.Бундмаа |
жүдо |
52 кг |
мөнгө |
6 |
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг |
буудлага |
спорт гар буу |
мөнгө |
7 |
Э.Ундрам |
бокс |
75 кг |
мөнгө |
8 |
Т.Баттөгс |
жүдо |
57 кг |
хүрэл |
9 |
Ц.Наранжаргал |
жүдо |
70 кг |
хүрэл |
10 |
Б.Бат-Эрдэнэ |
жүдо |
48 кг |
хүрэл |
11 |
Х.Мөнхбаатар |
жүдо |
үнэмлэхүй жин |
хүрэл |
12 |
Д.Цэрэнханд |
жүдо |
үнэмлэхүй жин |
хүрэл |
13 |
М.Батжаргал |
үшү |
75 кг |
хүрэл |
14 |
Д.Гомбодорж |
чөлөөт бөх |
74 кг |
хүрэл |
15 |
П.Өсөхбаатар |
чөлөөт бөх |
84 кг |
хүрэл |
16 |
Ж.Отгонжаргал |
бокс |
69 кг |
хүрэл |
Жүдо, буудлага, боксын төрөлд нийт таван алтан медаль хүртлээ
Азийн спортын XVII наадам "Инчон 2014":
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдлага дор Монголын 231 тамирчин спортын 23 төрлөөр наадамд өрсөлдөж, таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэв. Нэг наадмаас авсан алтан медаль болон тамирчны тоо шинэ дээд амжилт тогтоосон юм.
Азийн спортын XVII наадам "Инчон 2014" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Ангилал |
Амжилт |
1 |
Д.Төмөрхүлэг |
жүдо |
66 кг |
алт |
2 |
М.Уранцэцэг |
жүдо |
48 кг |
алт |
3 |
Н.Түвшинбаяр |
жүдо |
100 кг |
алт |
4 |
Ч.Нарантуяа |
буудлага |
хийн урт буу |
алт |
5 |
Д.Отгондалай |
бокс |
60 кг |
алт |
6 |
Г.Болдбаатар |
жүдо |
60 кг |
мөнгө |
7 |
Г.Одбаяр |
жүдо |
73 кг |
мөнгө |
8 |
Ө.Дүүрэнбаяр |
чөлөөт бөх |
+100 кг |
мөнгө |
9 |
С.Бямбацэрэн |
жүдо |
55 кг |
мөнгө |
10 |
Н.Дагвасүрэн |
жүдо |
81 кг |
хүрэл |
11 |
Л.Отгонбаатар |
жүдо |
90 кг |
хүрэл |
12 |
Д.Сумъяа |
жүдо |
57 кг |
хүрэл |
13 |
Ц.Наранжаргал |
жүдо |
70 кг |
хүрэл |
14 |
О.Гүндэгмаа |
буудлага |
25 м спорт гар буу |
хүрэл |
15 |
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг |
буудлага |
10 м хийн гар бууны баг |
хүрэл |
16 |
Б.Номин |
чөлөөт бөх |
57 кг |
хүрэл |
17 |
Д.Хүдэрбулга |
чөлөөт бөх |
97 кг |
хүрэл |
18 |
С.Цэрэнчимэд |
чөлөөт бөх |
63 кг |
хүрэл |
19 |
О.Бурмаа |
чөлөөт бөх |
75 кг |
хүрэл |
20 |
М.Нандинцэцэг |
бокс |
51 кг |
хүрэл |
21 |
М.Түмэнбаяр |
таеквондо |
54 кг |
хүрэл |
Монголчуудын авсан алтан медалийн тоо тав байсан ч хожим П.Орхоноос допинг илэрч, медалиа хураалгав
Азийн спортын XVIII наадам "Жакарта Палембанг 2018":
Монголчууд тус наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйгийн удирдлага дор 30 спортын төрөлд 269 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медальтайгаар 17 дугаар байрт жагсав. Нэг наадмаас 24 медаль авсан нь шинэ дээд амжилт байлаа. Монголчуудын авсан алтан медалийн тоо тав байсан ч хожим П.Орхоноос допинг илэрч, медалиа хураалгасан юм.
Азийн спортын XVIII наадам "Жакарта Палембанг 2018" медальтнууд
№ |
Нэрс |
Төрөл |
Хүйс |
Ангилал |
Амжилт |
1 |
Эрдэнэбатын Бэхбаяр |
чөлөөт бөх |
эр |
57 кг |
алт |
2 |
Ганхуягийн Нандинзаяа |
буудлага |
эм |
50 метр урт буу |
алт |
10 метр хийн гар буу |
хүрэл |
||||
3 |
Ганбаатарын Наранцэцэг |
самбо бөх |
эм |
48 кг |
алт |
4 |
Эрдэнэбатын Цэндбаатар |
бокс |
эм |
60 кг |
алт |
5 |
Пүрэвдоржийн Орхон |
чөлөөт бөх |
эм |
62 кг |
алт |
6 |
Шархүүгийн Түмэнцэцэг |
чөлөөт бөх |
эм |
68 кг |
мөнгө |
7 |
Чулуунбадрах Нарантуяа |
буудлага |
эм |
50 метр урт буу |
мөнгө |
8 |
Баярбатын Баасанжаргал |
кураш |
эм |
63 кг |
мөнгө |
9 |
Отгоны Мөнхцэцэг |
кураш |
эм |
78 кг |
мөнгө |
10 |
Гантулгын Алтанбагана |
жүдо |
эр |
90 кг |
мөнгө |
11 |
Өлзийбаярын Дүүрэнбаяр |
жүдо |
эр |
100 кг |
мөнгө |
12 |
Баасансүрэнгийн Ойдовчимэд |
самбо бөх |
эм |
48 кг |
мөнгө |
13 |
Шаалуугийн Эрдэнэбаатар |
самбо бөх |
эр |
52 кг |
мөнгө |
14 |
Баатарсүхийн Чинзориг |
бокс |
эр |
64 кг |
мөнгө |
15 |
Оргодолын Үйтүмэн |
чөлөөт бөх |
эр |
86 кг |
хүрэл |
16 |
Эрдэнэчимэгийн Сумъяа |
чөлөөт бөх |
эм |
53 кг |
хүрэл |
17 |
Алтанцэцэгийн Батцэцэг |
чөлөөт бөх |
эр |
57 кг |
хүрэл |
18 |
Цогхүүгийн Удвал |
жюү жицү |
эр |
62 кг |
хүрэл |
19 |
Мөнхбатын Уранцэцэг |
жүдо |
эм |
48 кг |
хүрэл |
20 |
Доржсүрэнгийн Сумъяа |
жүдо |
эм |
57 кг |
хүрэл |
21 |
Цэнд-Аюушийн Наранжаргал |
жүдо |
эм |
70 кг |
хүрэл |
22 |
Отгонбаатарын Ууганбаатар |
жүдо |
эр |
81 кг |
хүрэл |
23 |
Лхагвасүрэнгийн Отгонбаатар |
жүдо |
эр |
100 кг |
хүрэл |
24 |
Цогт-Очирын Батцэцэг |
самбо бөх |
эм |
68 кг |
хүрэл |