Белградад 92кг-ын жинд манай улсаас энэ оны ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг эхний учраа болох Беларусь Улсын тамирчин Хажи Ражабауг илт илүүрхэн 7:0 оноогоор буулган авч Дэлхийн шилдэг наймд үлдсэн.
Тэгвэл ¼ шигшээ барилдаанд Японы залуу үеийн төлөөлөл, энэ оны Азийн аварга Араш Ёшидатай туллаа. Тэд өнгөрсөн 2 дугаар сард болж өнгөрсөн ААШТ-ий үеэр барилдахдаа тун ойролцоо байж 9:7 оноогоор Араш Ёшида ялж байсан. Харин энэ удаад тэрээр манай тамирчинг илт илүүрхэн 11:1 оноогоор хожлоо