Өнөөдөр Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 68кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан нар алтан медалийн төлөө өрсөлдөх юм.
Э.Дэлгэрмаагийн хувьд ДАШТ-ий 1/2 шигшээ барилдаанд АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж шалгарсан юм. Харин Э.Даваанасан ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 3:6 ялж, алтан медалийн төлөө Амит Елортой барилдахаар боллоо.