"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин, нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, энэ наадмын Монголын багийн анхны медалийг авчиржээ.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд болсон юм.