8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн эхэллээ

2023-10-02 13:13:00

"Ханжоу 2022" Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн эхэллээ.

Есдүгээр сарын 20-ноос ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх хөнгөн атлетикийн төрөлд 48 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Манай улсын тухайд эрэгтэй, эмэгтэй 100 метр, 400 метрийн гүйлтийн төрөлд хурд, хүч сорьжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 400 метрт Б.Солонго, О.Мөнхтүмэн, эрэгтэйчүүдийн 400 метрт Н.Жандос, Э.Төртогтох, эмэгтэйчүүдийн 100 метрт Э.Сарангуа, эрэгтэйчүүдийн 100 метрт Г.Жанцандорж, О.Зулхүү нар уралдсан байна. 

Эмэгтэйчүүдийн 400 метрт Б.Солонго 56.75 секундийн амжилтаар гараандаа тавд жагсжээ. Энэ төрөлд оролцсон О.Мөнхтүмэн 58.19 секундийн амжилтаар мөн гараандаа жагссан байна. 

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Н.Жандос хуурамч гараагаар хасагдсан бол Э.Төртогтох 50.10 секундийн амжилтаар хувийн амжилтаа шинэчлэв. Эмэгтэйчүүдийн 100 метрт Э.Сарангуа 13.07 секундэд замаа дуусгасан бол эрчүүдээс О.Золхүү 10.92, Г.Жанцандорж 11.81 секундэд тус тус барианд оржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл