Ой тогтоолтын олон улсын холбооноос зохион байгуулдаг Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНЭУ-ын Мумбай хотод энэ сарын 24-26-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд Монгол, Герман, Норвеги, Дани, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин гурван өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
Манай улсыг төлөөлөн 12 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 23 алт, 16 мөнгө, 8 хүрэл буюу нийт 47 медаль, 7 цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Монгол Улсын тамирчдын хувьд багаараа дэлхийн дөрвөн удаагийн аварга баг болсон байна.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
Бага насны ангилалд
М.Гэгээн-Оюун
Т.Тунгалагжаргал
Өсвөр насны ангилалд
Олон улсын мастер Э.Үүрийнцолмон
Олон улсын мастер Л.Уянга
Насанд хүрэгчдийн ангилалд
Олон улсын их мастер Т.Тэнүүн
Бүх насны ангилалд буюу тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Дэлхийн аварга, олон улсын их мастер, Монголын тамирчин Т.Тэнүүн тэргүүлж дэлхийн аварга боллоо.
Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 67 дахь тэмцээндээ амжилттай оролцон 131 цом, 1408 дахь медалиа хүртлээ.