Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн дөрөвдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хонг Конгт болно.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдөнө.
Уг тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон бөгөөд А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтжээ.
Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн бүрэлдэхүүнээрээ Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар эх орноо төлөөлнө.