Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ОХУ-ын Красноярск мужийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск мужийн эмнэлгийн нийт дөрвөн эмч дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 16-ны хооронд нэг сарын хугацаатай УНТЭ дээр амжилттай суралцлаа.
ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм. Амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслолын ажиллагаа маргааш /2024.05.14/ УНТЭ-ийн хурлын танхимд болно.
Энэхүү үйл явдал нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадны эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гадны олон эмч мэргэжилтэнг эх орондоо сургаж, туршлага хуваалцах юм.