18o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт эх орондоо ирж өрсөлдөнө

2015-11-26 09:10:00

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө мэргэжлийн боксын рингинд хүч үзэн тулалдаж байгаа билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй эх орондоо ирж, “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д өрсөлдөх гэнэ.  Уг тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд гурав хоног үргэлжлэн шилдгүүдээ тодруулна. Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэхүү тэмцээний 56 кг-ийн жинд эх орноо төлөөлөн Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай тулалдах нь ээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment