8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын өдрийн төгсгөлд хийвэл зохих 14 зүйлс

2016-04-22 17:33:00

Өнөөдөр таны ажлын сүүлийн өдөр. Тиймээс Ажлын өдрийн төгсгөлд хийвэл зохих 14 зүйлийг сануулъя.

Ажил дээрх эхний цөөн хэдэн цагт ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Энэ үнэн. Гэхдээ амжилттай өглөөг эхлүүлэх нэг түлхүүр бол өмнөх өдрөө зөвөөр дуусгах явдал..

“Өдрийг хэрхэн дуусгаж байгаа нь чухал. Энэ нь дараа өдрийн эхлэл болно.” Хэмээн “Аймшигтай ажлын байрны улиглал” хэмээх номын зохиолч, үндэсний ажлын байрны мэргэжилтэн Лин Тэйлор хэлжээ.

“Энэ бол бүтээлч байхын тэн хагас нь гэсэн үг. Дараагийн алхам руу орох нэмэлт ажлуудыг хий. Тэд таны ажилд хандах үзэл бодол, хандлага болон бүтээмжийн түвшинд анхны бөгөөд сүүлийн сэтгэгдэл өгөх дуртай. Өдрийн төгсгөлд маргаашийнхаа шатыг бэлдэж, тэрхүү шатаа өнөөдрийн эхлэл болго.”

Тухайн өдрөө сайхан тэмдэглэл үлдээн дуусгаж байснаар ололт, амжилтаа эргэн харах, өглөө босч, ажилдаа явахдаа хялбар болгоход тустай. Тухайн өдрөө зөвөөр дуусгах бас нэгэн шалтгаан нь “Ажил дээрх хошин шог” хэмээх номын зохиогч, олон улсын бизнесийн илтгэгч Майкл Керр стрессийн түвшинд томоохон нөлөө үзүүлдэг бөгөөд гэртээ аз жаргалтай байснаар таны эрүүл мэнд, гэр бүлийн амьдрал, унтаж амрах, аз жаргалын ерөнхий түвшинд ихээхэн нөлөө үзүүлдэг хэмээжээ.

Албан тушаал, ажлын байрны мэргэжилтэн Лин Тэйлор, Дэвид Шиндлер, Майкл Керр, Анита Аттриж, Александра Левит, Майкл Вүүди нар ажлын өдрийн төгсгөл бүр дээрх 14 зүйлсийг бичжээ.

“Сайхан санаа сайхан ч тухайн өдрөө баллах хэрэггүй. “ хэмээн байгууллагын сэтгэлзүйч, “Та төлөвлөгөө” номын зохиогч Майкл Доктор Вүүди зөвлөжээ.Тухайн өдрөө дэг журамтай, эерэг өнгөрөөх нь хувийн амьдралдаа өөрчлөлт хийх сэтгэлзүйн өөрчлөлт хийхэд тустай байдаг байна. Хэн ч дутуу ажлаа дуусгалгүй хүүхдүүдтэйгээ тоглож, гэр бүлтгэйгээ хооллох дургүй учир аль болох албан тасалгаанаас гарч завсарлага авч, цэвэр агаар амьсгалж байх нь чухал. Ажлын өдрийн төгсгөлд хийвэл зохих зүйл:

Хийх ажлын жагсаалтаа үнэл. Эдгээр хэрэгтэй үйл ажиллагаануудад оролцож байгаа эсэхээ бататган, чадах чинээгээрээ ажиллаж чадсан эсэхийг бататгахыг албан тушаалын мэргэжилтэн, гүйцэтгэх зөвлөх Анита Аттридж зөвлөжээ. Хэрэв та байгаа газраа сэтгэл хангалуун бус байгаа бол хийх хэрэгтэй зүйлсээ төлөвлө. Дараа нь та цаг алдахгүй. Хэрэв та ажлаа орхихоос өмнө ямар нэг зүйлийг хурдан хийж чадах бол түүнийгээ хий. Энэ нь таны дараа өдрийн цагийг хэмнэх болно.

Дараа өдрийнхөө төлөвлөгөөг хяна.Та маргааш өдрөө ямар нэг хурал уулзалт, утасны дуудлагатай эсэхээ бататга. Түүнчлэн өнөөдрийнхөө хийх ажлын жагсаалтаас хийгээгүй үлдсэн ажлуудаа хийж дуусгах календар төлөвлөгөө гарга.

“Зарим хүмүүс төсөөлж, маргааш өдрөө хамгийн түрүүнд юу хийх вэ гэдгээ тунгаан бодож эсвэл тэмдэглэл хөтөлдөг. “ хэмээн ажлын байрны мэргэжилтэн, “ Өөрчлөлтөд суралцах нь” номын зохиолч Дэвид Шиндлер хэлжээ.

“Маргаашийнхаа хийх хамгийн чухал зүйлийнхээ тухай бод. Энэ нь таньд хөгжих, зан аашаа баяжуулах, ажлын өдрөө үр дүнтэй өнгөрөөхөд тусална”

Дарга, хамтран ажиллагсадтайгаа хамтран ажиллах. Дарга тань таньтай хэр гар нийлэхээс хамаараад хийж байгаа төслийн явц төлөв байдлыг хэлэлцэж, түүнд харуулахыг хүсч байж болох юм. Түүнчлэн хамтран ажиллагсдаасаа ажлын дараа шинэ зүйл сурахыг хүсч байж ч болох юм.

Энэ бол ажил хийж дуусгах эцсийн хугацааг давхар шалгах гайхалтай боломж бөгөөд хүн бүр нэг ойлголттой байгаа эсэхийг бататгах явдал юм.

Эмх цэгцтэй бай. Хэн ч эмх замбараагүй газар байхыг хүсдэггүй. Ажлаасаа гарахаас өмнө хогоо цэвэрлэж, бичиг цаасны ажлаа цэгцэлж, ширээгээ эмх цэгцтэй болго. Энэ нь таньд маргааш өдөрт тань шинэхэн мэдрэмжийг өгөх болно. Инбоксоо цэгцэл. Ажлын дараа дор хаяж 15 минутанд шаардлагагүй и-мэйл, урилга зэргийг ангилж, цэгцэл.

Чухал бус ажлуудаа дуусга. Ажлын өдрийн төгсгөлд бичиг цаасны ажлаа цэгцэлж, шаардлагагүй утасны дуудлагыг зохицуулах гайхалтай цаг. И-мэйл, тайлан, явцын мэдээ, төсөл зэргийг бусад саад болж байгаа ажлуудаа цэгцэлсний дараа хийж дуусгах нь чухал. Нөгөө талаар та ид ажлын үеэр хүмүүстэй утсаар ярих хэрэгтэй учраас захиргааны ажлуудаа бүрэн дуусгах хэрэгтэй. Ажлын төсгөлд өглөө ирээд таны ажлыг хэн хийх вэ гэдгийг тодорхой болгох явдал.

Ажлаа дуусгах. Гадагшаа гарах үедээ ажлаа цэгцэлж, цахилгаан хэрэгслээ унтраа. “Толгойдоо ямар нэг зүйл бодоод яваад байх нь сайн хэрэг биш” . Та илгээхийг хүсч байсан и-мэйл, санал хүсэлтэнд хурдан хариу өгч байхыг хичээ.

Шинэ хийх ажлын жагсаалт гарга.Дараа өдөр нь юу хийх ёстойгоо тодорхойлж, нэн тэргүүний ажлуудаа зохицуулах цаг заваа төлөвлө. Та маргааш өдрийнхөө хийх ажлын жагсаалтаа шинэчлэх хэрэгтэй ч урьд орой нь бэлтгэлээ хангах нь чухал. “Тухайн өдрийн үйл явдалд тулгуурлан хийх ажлын жагсаалтандаа оруулах өөрчлөлтийг өдрийн эхэнд хийгээрэй. Ингэснээр та цаг хэмнэнэ. “Та өглөө хийх ажлуудаа хийчихсэн бол тухайн өдрөө илүү бүтээлч байж, ажил албандаа ч бүтээлч байх болно.”

Тухайн өдрөө эргэцүүлэн бод. Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнийг хийдэггүй. Хаалга нээж орж ирээд л ажлаа хийдэг. Гэхдээ та тухайн өдрийнхөө ололт, амжилтыг эргэцүүлэн бодох цаг гаргаж байвал та дараагийн алхмаа сайн хийж чадна.

Баяртай гэж хэл. Биднийг ажил дээрээ урт хугацаанд хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай байлгах дадал зуршлыг бий болгох нь чухал. Ингэснээр ажлын дараа ядарсан биш эрч хүчтэй, урам зоригтой харих болно.

“Бид чухал зүйлсээ мартаж, чимээгүй гараад явчихаасаа илүүтэй хүн бүрт нөхөрсгөөр баяртай гэж хэлэх хэрэгтэй. Хэрэв та дарга л бол таны хувьд маш чухал .”

Эерэг тэмдэглэл үлдээ .Сайн сайхан зүйлсийнхээ тухай, хамтран ажиллагчийнхаа амжилтын талаар тэмдэглэл хөтөлж, эсвэл үйлчлүүлэгчдээ талархлын захидал бичиж болох юм. “Энэ арга нь таныг ажлаа сайн сайхнаар мэдрэх, ажлаа орхиж гарахаас өмнө өөртөө сануулах эерэг арга юм.” Хэрэв хүмүүс таны удирдлаган дор ажилладаг бол гарахаасаа өмнө урмын цөөн хэдэн үгс хэлж бай. Ихэнх ажилчид өөрсдийгөө үнэлүүлж, том зурагт өөрчлөлт оруулж байгаагаа мэдрэхийг хүсдэг .

Ногоон “бай”. Гэрэл, цахилгаан хэрэгслээ унтрааж бай.. Ухаалаг утас, и-мэйл сэрүүлгээ унтраахаас бүү ай. Ажлын хаалгаар гарахаасаа өмнө хамт олондоо тодорхой хугацаагаар ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдээрэй. Гэр бүл, найз нөхөддөө цаг гаргах нь чухал.

 Ажлын стрессээ, хаалган дээр үлдээ. Ажлын хаалгаар гарахдаа стресс бухимдлаа тэнд нь үлдээж бай. Ажлын дараа оффис дээр сууж ажиллах нь хэцүү ч гэсэн стрессээ гэртээ авчрах нь сайн биш. Таны гэр бүлд та хэрэгтэй учраас стрессээ ажил дээрээ орхиж байгаа эсэхээ бататгаж байх нь чухал.

Гэрлүүгээ харих. Ажлаасаа хамгийн сүүлд явахыг хичээх хэрэггүй. Сайхан хувцаслах нь бүтээмжид ч сайнаар нөлөөлнө. Шаргуу ажилладаг хүмүүсийн хувьд юу ч хийж амжаагүй юм шиг санагддаг. Маргаашаа өдрөө сайн төлөвлөж, сайн амарч, өглөө нь сэргэг ажилдаа очоорой. Хэрэв таныг нэгээс олон хүн “ажлын хэнээтэн” гэж хэлж байгаа бол эсвэл “анч” даргынхаа нэрийг мартчихсан явж байна уу? Шаргуу ажилладаг хүмүүс нийт цагийнхаа 80%-д нь хийх ажлаа 110% биелүүлэх биш ажиллах хэв маягаа хэвийн болгож, үр дүнтэйгээр ажиллах нь чухал юм.

Шиндлер: “Зөвхөн даргатайгаа ажиллах биш хамт олонтойгоо ажиллах нь чухал. Танай хамт олон таниас хамаарч болно шүү дээ. Зөв зүйлсийг хий. Аливаа зүйлсийг зөвөөр хий.” Гэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл