Бразилын Рио-де-Жанейро хотноо болж өнгөрлөсөн Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээнээс ОУХМ Г.Нандинзаяа хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 50 метрийн зайд гурван байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд оролцсон байна. Уг дасгалд 55 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор шигшээ наймд шалгарчээ. Г.Нандинзаяагийн хүртсэн хүрэл медаль нь манай урт буучдын энэ дасгалд авсан Дэлхийн цомын анхны медаль аж. Тамирчин Г.Нандинзаяагийн хувьд 2016 оны олимпийн эрхээ аваад байна.
Г.Нандинзаяа олимпийн эрх авлаа
2016-04-27 13:51:00