Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой аж. Тухайлбал: таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх үүрнэ гэсэн үг юм.Хүүхэд өөрөө өсөж яваа бие махбодь учраас хүнд цүнх нь хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ цүнхийг шалгаад бас жинлээд үзээрэй. Мөн сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.
Хүүхдийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэх ёсгүй
2016-04-30 14:07:00