8o
Улаанбаатар хот
mobile menu

10 сая төгрөгийн шагналын сантай сагсан бөмбөгийн тэмцээн болно

2016-05-04 17:06:00

МҮОНРТ ирэх наймдугаар сард Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо болох зуны олимпийн 31 дэх наадмыг орон даяар шууд дамжуулах онцгой эрх авсан. Энэ хүрээнд нийтийн биеийн тамирыг дэмжих, олимпизмийг олон нийтэд сурталчлан таниулах, өсвөрийн шилдэг сагсан бөмбөгчдийг нээх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Тэмцээнд нийслэлийн бүх дүүргийн ЕБС-ийн эрэгтэй, эмэгтэй сурагчаас бүрдсэн таван тоглогчтой баг оролцоно. Гэхдээ нэг сургуулиас наймаас доошгүй баг оролцох ёстой аж.Тодруулбал, 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс, 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд мэндэлсэн, мөн 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд мэндэлсэн сурагчид эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг бүрдүүлж оролцох эрхтэй юм байна.  Тоглолт 10 минутаар нэг удаа явагдах бөгөөд цаг дуусахаас өмнө 21 оноо цуглуулсан баг хожно. Шагналын сан 10 сая төгрөг агаад тоглогчид мандатаа хүлээж авахдаа 10 мянган төгрөг төлнө. Энэ мөнгө “Олимпийн шууд дамжуулалтыг дэмжсэнд баярлалаа” сангийн бүртгэлд байрших юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл