
Өнгөрсөн гуравдугаар сард Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээнд оролцож түрүүлсэн ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа олимпийн эрхээ аваад байсан билээ. Олимпийн эрх авсан тамирчид допингийн шинжилгээ өгдөг. Тэгвэл тамирчидаас авсан допингийн шинжилгээний хариу гарч өөрчлөлт орсон байна. Харамсалтай нь 53 кг-д Монголын бөх Сумьяагийн хариу нь positive гарч энэ жингийн олимпийн эрх нь Энэтхэг улсруу шилжсэн байна. Дөрвөн жилд нэг болдог олимпод оролцох эрх аваад алдана гэдэг тун харамсалтай.



