Сүүлийн үед манай улсад Индиго буюу гоц ухаантай хүүхэд төрөх болсон талаар нэлээд ярих боллоо. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар 2000 оноос хойш төрсөн хүүхдийн дийлэнх хувь нь индиго гэдгийг ч онцолсон. Тэгвэл индиго хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ, ямар шинж тэмдгээр илэрдэг, зан байдал болон хэрхэн харилцвал зохих талаар Индиго хүүхдийн хөгжлийн төвийн тэргүүн Ж.Хорлоотой ярилцлаа.
-Индиго хүүхдийн хөгжлийн төв хэзээ байгуулагдсан вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Намайг Жамсранжавын Хорлоо гэдэг. Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл төвийн тэргүүнээр ажилладаг. Би 2005 оноос хойш хувь хүний хөгжлийн чиглэлээр дагнан ажиллаж ирсэн. Анх залуучуудад хүний хөгжлийн талаар сургалт зохион байгуулж, тэдэн рүү чиглэсэн ажил хийж байлаа. Тухайн үед өглөөнөөс орой болтол залуучуудыг хөгжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулсан. Гэтэл үр дүн маш бага харагдаж, ахиц гарахгүй байсан. Яагаад ажлын үр харагдахгүй байгааг судлаад үзэхэд хувь хүний хандлага, үзэл санаа хүүхэд байхаас нь буюу сургуулийн өмнөх нас буюу бага байхад нь тавигддаг юм байна гэдгийг олж мэдсэн. Нэгэнт хандлага, үзэл санаа нь тогтчихсон хүмүүст сургалт явуулах нь ямар ч нэмэргүй юм байна. Харин бага наснаас нь энэхүү хандлага, үзэл санааг суулгаж өгөх нь зөв. Тэр тусмаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зөв хандлага, үзэл санаа, дадал хэвшлийг олгох үүднээс 2009 онд Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр магистр хамгаалсан. Магистр хамгаалахдаа “Дөрвөн настай хүүхдийн зан төлөв, хандлага” сэдвээр судалгааны ажил хийлээ. 2010 онд Индиго хүүхдийн хөгжлийн төвийг нээсэн.
-Сүүлийн үеийн хүүхдүүдийг индиго гэж нэрлэх нь их боллоо. Индиго хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ?
-Индиго гээд байгаа хүүхдийн зан төлөвийн өвөрмөц онцлогууд болох энэ хорвоод төрөх гавъяатай гэж үздэг. Индиго хүүхдийн ерөнхий зан төлөв нь “би”-гээ мэдэрсэн, өөрөө илүү шийдвэр гаргах, хэрсүү, зорилготой, эрс шийдэмгий, сонголт хийхийг зорьдог, дүрмийн сэтгэлгээтэй, түрэмгий зан авиртай, бусдын анхаарлын төв байх дуртай, өөрийгөө магтуулах, бие даасан байх гэх зэрэг шинж чанарууд илэрдэг. Шүүмжлэл хэлэхэд сэтгэлээр гүн гүнзгий унадаг болох нь харагдсан. Монгол хүүхдүүдэд эдгээр шинж чанар, зан төлөв их ажиглагдаж байна. Олон улсад 1970-иад оны үед Идиго хүүхэд төрж байсан гэдэг юм билээ. Тухайн үед компьютерийн тусламжтайгаар гэрлэн бүрхүүл буюу Аураг нь судалж үзээд тухайн хүүхдийн зан байдалтай, гаргаж буй ааш, араншинтай харьцуулж идиго хүүхдийг судалж эхэлсэн байдаг. Мөн олон улсын судлаачид 2000 оноос хойш төрсөн хүүхдүүийн 90 хувь нь индиго гэж үзэж байна. Индиго хүүхдийн гэрлэн бүрхүүл гүн хөх, ягаан, цагаан өнгийн Ауратай гэж гарч ирсэн байна. Энэ нь зан байдлын хувьд ингэж илэрч байгаа шинж тэмдэг. Мөн зан байдлаас гадна индиго хүүхдийг зөн билэгтэй гэж ярьж байна. Одоохондоо манайд төдийгүй олон улсад зөн билигтэй нь ажиглагдаагүй. Гэхдээ хүүхдүүдийг зөн билигтэй гэж ярихаасаа илүү яаж тэднийг зөв хүн болгох вэ гэдэг талаас нь илүү анхаарах хэрэгтэй. Тиймээс эдгээр хүүхдүүдтэй яаж харилцвал бид зөв хүн болгох вэ гэдэг талаас нь судалгаа хийсэн. Индиго байна уу жирийн байна уу ямар ч ялгаагүй тухайн хүүхэд ирээдүй ямар хүн болох зан чанарын хандлагын 70-90 хувь нь тав хүртлэх насанд нь төлөвшдөг гэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд индиго хүүхэд байвал зөв харилцан жирийн хүүхэд байвал харилцахгүй байна гэсэн үг биш. Таны хүүхэд ирээдүйн ямар хүн болж төлөвших нь та болон таны хүүхэд хоёрын харилцаанаас үүдэлтэй. Гадаадын зарим улс орнуудыг харж байхад хүүхдээ бага байх тусам нь илүү их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааг зарцуулдаг. Харин томроод ирэхдээ хүүхдүүд нь өөрсдөө биеэ даагаад явчихдаг жишиг байна. Гэтэл манайхан бага байхад нь орхичихоод том болохоор нь одоо яах билээ гэж сэтгэлээ зовоож эхэлдэг. Энэ нь буруу.
-Манай улсад 2000 оноос хойш индиго хүүхэд төрж байна гэж яриад байгаа. Үүнээс өмнө төрж байсан болов уу. Индиго хүүхэд яагаад төрөх болов?
Гадаадын зарим улс орнуудыг харж байхад хүүхдээ бага байх тусам нь илүү их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааг зарцуулдаг. Харин томроод ирэхдээ хүүхдүүд нь өөрсдөө биеэ даагаад явчихдаг жишиг байна. Гэтэл манайхан бага байхад нь орхичихоод том болохоор нь одоо яах билээ гэж сэтгэлээ зовоож эхэлдэг. Энэ нь буруу.
-Одоогоор үүнийг нарийн судалж үзсэн судалгаа ажил байхгүй. Зөвхөн гаргаж буй зан байдлыг компьютерээр судалж Аура буюу гэрлэн бүрхүүлтэй нь харицуулахад индиго хүүхдэд байдаг шинж тэмдгүүд илэрсэн. Бусдаар судалж гаргаж ирсэн зүйл ховор. Тиймээс таамаг дэвшүүлж ярих нь учир дутагдалтай.
-Судалгаанд хамрагдсан хүүхдүүийн хэдэн хувь нь индиго гэж гарсан вэ?
-Нийслэлийн зургаан дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг судалгаанд хамруулсан. Ингэхэд индиго хүүхдийн үзүүлэлт 40-45 хувь гэж гарсан. Энэ нь нэг үгээр хэлбэл, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 40-45 хувь нь Индиго хүүхэд гэсэн судалгаа гарсан.
-Индиго хүүхдүүдтэйгээ эцэг, эх нь хэрхэн харилцах вэ?
-Цэцэрлэгүүд дээр судалгаа хийгээд явж байхад эцэг, эх нь хүүхэдтэйгээ огт харилцдаггүй, хэрхэн харилцахаа мэдэхгүй, сайн муу, болно, болохгүй зааж өгч тайлбарлаж өгддөггүй болох нь тогтоогдсон. Мөн эцэг, эхчүүдийн буруу хандлагаас болж хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг зүйл багагүй илэрсэн. Жишээ нь эцэг, эхдээ эрхлэх, бусдаар хайрлуулах, магтаал сайшаалын үгэнд дуртай, хаана ч байсан эргэн тойрны зүйлийг анхаарч сонирхдог, байнга асуулт асуудаг гэх мэт шинж нь судалдаанд оролцсон хүүхдүүдийн 75-80 хувьд нь байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд ажилдаа өглөө гараад орой гэртээ ирдэг. Энэ хоорондох хугацаанд хүүхэд хэрхэн өсч торниж, орчин тойрноо судалж, танин мэдэж, өөрийгөө олж авах гэсэн чин эрмэлзэлтэй байгаа тэр мэдэггүй. Нөгөө талаар амьд харилцаа байхгүй болсон байна. Эцэг эхчүүдийн бас нэг буруу хандлага бол "Магтаж сайшаах" гэдэг ойлголтыг хэтэрхий туйлширч, буруу аргаар хэрэгжүүлдэг явдал. Тэд хүүхдийнхээ бүх зүйлийг учир утгагүй магтаж, хэтэрхий хоосон магтаалд умбуулж өсгөдөг. Тэр нь хүүхдийг сэтгэлийн хатгүй, хүний үг сонсож чадахгүй, бусадтай нэгдэн нийлж, ажиллах чадваргүй хүн болох үндсийг тавьдаг. Зөв магтаж сайшаана гэдэг нь хүүхдийнхээ юу нь маш сайн болсон байна, юу нь арай болоогүй байна, юу нь яг болох гээд байна гэсэн гурван шалгуураар хэмжин, аль алиныг нь хэлж, болж буй зүйл дээрээ түшиглэн болохгүй, болох гээд байгаа тэр зүйлээ улам сайжруулж хийх, улам сайн сайхан болгохын төлөө тэмүүлэх эрмэлзлэлийг төрүүлж өгөхөд оршдог. Хүүхдийнхээ хүссэн бүх зүйлийг өгч, хязгааргүй хайрлах нь хүүхдийг амьдралд хөлөө олох чадваргүй болгох хор уршигтай. Хүүхэд аливааг барьж үзэх гэж оролдоход эцэг, эхчүүдийн 90 хувь нь хориглодог гэж бидний судалгаан дээр гарсан. Хүүхдийн сониуч, танин мэдэх занг нь хориглох нь хүүхэд өөрөө шинэ зүйлийг сурч мэдэх хүсэл сонирхолгүй болгох, хийж бүтээх гэсэн сэтгэлгээг нь унтрааж байна гэсэн үг. Хүүхэд юу хийх гээд байгааг нь сайтар анзаарч түүнийг нь дэмжиж өсгөх хэрэгтэй. Аяга угааж байхад хажууд чинь ирээд оролцох гээд байвал хагардаггүй аяга бариулчих. Хувцсаа угааж байхад чинь хажууд чинь ирээд байвал оймсыг нь усанд хийгээд бариулчих. Гэх мэтээр хүүхдийг сонирхож байгаа зүйлийг нь хийлгэхээс битгий татгалз. Гэхдээ заавал тухайн үйлдлийг нь дуустал нь хийлгэх гэж залхаах хэрэггүй. Хийж үзэх хүслийг нь л битгий унтраа гэсэн үг. Индиго хүүхэдтэй харилцахад эцэг, эхийн амьд зөв харилцаа л хамгийн чухал. Учир нь индиго хүүхдүүд амь, зөв харилцааны дутагдалд орчихсон байдаг. Яагаад зарим айлын хүүхэд түрэмгий догшин, уйланхай байна гэвэл тэдэнд амьд харилцаагаа дутагдаж байгаагийн илрэл. Түүнийгээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй учраас янз бүрийн зан авир гаргадаг. Аливааг хэлж ойлгуулж ярилцах нь тухайн хүүхдийн хөгжилд болоод зан төлөв, ааш авирт эерэг нөлөө авч ирж ирээдүйд зөв хүн болж төлөвшихөд онцгой үүрэгтэй. Тиймээс шинээр төлөвшиж байгаа бага насны хүүхдүүдтэйгээ сайтар ярилцахгүй бол хийсэн цээжээ дэлдсэн, хоосон бардам зан төлөвтэй болох нь ажигладаж байна. Индиго хүүхэд амьд харилцаагаар маш их дутагдаж байдаг.
Индиго хүүхэдтэй харилцахад эцэг, эхийн амьд зөв харилцаа л хамгийн чухал. Учир нь индиго хүүхдүүд амь, зөв харилцааны дутагдалд орчихсон байдаг. Яагаад зарим айлын хүүхэд түрэмгий догшин, уйланхай байна гэвэл тэд амьд харилцаагаа дутагдаж байгаагийн илрэл. Түүнийгээ хэрхэн идэрхийллэхээ мэдэхгүй учраас янз бүрийн зан авир гаргадаг.
-Индиго хүүхдийг судлаад явж байхад зан төлөв нь ямар байдлаар илэрч гарч ирж байна вэ?
-Индиго хүүхэд нь уламжлалт зан үйлд захирагддаггүй, хүний аясаар явдаггүй юм. Харин хүнд заадаг. Ер нь орчин үеийн хүүхдүүдэд бид сургах биш өөрсдөө тэднээс суралцах болчихоод байгаа. Бид зөвхөн тэднийг амьдрал практикдаа тулгуурлан чиглүүлж, зөв замаа сонгох боломжийг нь олгох хэрэгтэй. Сонголт хийхэд нь туслах ёстой. Аав ээжийнхээ үгэнд ор гэдэг бол их муухай үг. Ингэж сургавал хүүхэд сэтгэхгүй номхон морь шиг болж хувирна. Өөрөөр нь яриулж, өөрөөр нь бодуулж, өөртэй нь ярилцаж, сонголтыг нь хийлгэ, өөрөөр нь зөв бурууг ялгуулах нь хамгийн чухал. Нэг жишээ дурдая. Би төвийнхөө хүүхдүүдэд хичээл зааж байхад манай гурван настай сурагч багшаа би заая гэж байна. Тэгэхээр нь би за тэгий гэхэд хүүхдүүдийн өмнө гарч ирээд дүрс зааж, өөртөө тохиолдсон зүйлийг нээлттэй чөлөөтэй ярьж эхэлсэн. Өөр нэг жишээ нь манай төв "Сайн, мууг ялгая" Хүүхдийг зөв хүүхэд болгоход туслах 60 дадал ном гаргаж түүгээр дамжуулан хүүхдүүдэд сайн, мууг хэрхэн ялгах, сайх хүүхэд, муу хүүхэд гэж хэн бэ гэдгийг тайлбарлаж ойлгуулах сургалт зохион байгуулсан юм. Тухайн үед Сүхбаатар аймгийн 4 настай Хулан гэдэг охин сайн оролцлоо. Тэгээд төвийнхөө танилцуулганы ар талд Хулангийн зургийг хэвлүүлж бусад хүүхдүүдэд үлгэр дурайлал үзүүлэх зорилгоор гарсан юм. Тэгээд Хулан дээр очоод чиний зургийг ингэж гарсан гэхэд харж байгаад "Дэлгэц, нүүрэн хэсэгт нь гаргахгүй яасан юм бэ" гэж хариулсан. Энэ нь юуг илтгэж байна вэ гэвэл тухайн хүүхэд өөрийгөө мундаг, бусдаас илүү, нээлттэй, чөлөөтэй гэдгээ мэдэрч байгаагийн илрэл. Энэ нь нэг үгээр хэлбэл, индиго хүүхдийн зан байдлын ерөнхий шинж.
-Цаашид манайд индиго хүүхдүүд төрсөөр байх уу. Үүнийг мэдэх боломж байгаа юу?
-Одоохондоо бид зан төлөв, байдлыг нь судалгаагаар шинжилж үзэж индиго хүүхэд байна гэдгийг гаргаж ирсэн. Цаашид төрөх байх. Үүнийг үгүйсгэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.