16o
Улаанбаатар хот
mobile menu

Бид өөрсдийн нурууны талаар хэр ихийг мэдэх вэ

2016-05-16 09:01:00

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна.

Нуруу нь бидний биеийн гол тулгуур тэнхлэг болохын зэрэгцээ эх биеийн хөдөлгөөнийг нөхцөлдүүлж, уян хатан байдлыг хангаж, нугасыг хамгаалж байдаг чухал эрхтэн юм. Нуруу нь нилээд нарийн нийлмэл бүтэцтэй бөгөөд олон тооны өөр хоорондоо холбогдсон болон тусгаар бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог. Энд нурууны талаарх 20 сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

  1. Эхээс төрөх үед бидний нуруу 33 нугаламтай байдаг.
  2. Нас ахихын хэрээр эдгээр нугалмуудын зарим нь өөр хоорондоо нэгддэг. 5 нугалам нэгдэж ууцны нэг яс болон 3-4 нугалам нэгдэж ахар сүүлийг үүсгэдэг.
  3. Та сээрний буюу нурууны цээжин хэсгийн 12 нугаламтай.
  4. Та бүсэлхийн буюу нурууны бүсэлхий хэсгийн 5 нугаламтай.
  5. Хүзүү буюу хүзүүний хэсэг 7 нугалмаас тогтдог.
  6. Та урт хүзүүт анааш болон хүний аль аль нь хүзүүний 7 нугаламтай байдаг болохыг мэдэх үү?
  7. Хүзүүний нугалмуудын талаарх өөр нэгэн сонирхолтой баримт нь Грекийн домогт гардаг Атлас дэлхийг өөрийн хүзүү, мөрөн дээр тогтоож байдгийн нэгэн адил хүзүү бидний толгойг өргөж, дааж байдаг.
  8. Нуруунд 120 гаруй булчин байдаг.
  9. Нуруу ойролцоогоор 220 бие даасан холбоос агуулдаг.
  10. Эдгээр холбоосууд нь нугалмуудыг өөр хоорондоо холбогдож нурууг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг.
  11. Нурууны уян хатан болон хөдөлгөөнт чанарыг бүрдүүлдэг 100 гаруй үе нуруунд байдаг.
  12. Нуруу олон төрлийн уян хатан хөдөлгөөнүүдийг хийх чадвартай байдаг.
  13. Нурууны нийт уртын 4-ний нэгийг уян холбоос эд буюу нугалам хоорондын жийргэвч мөгөөрс бүрдүүлдэг.
  14. Нугалам хоорондын жийргэвч мөгөөрс нь сунаж, агшиж байдаг. Сонирхуулахад хэрэв дэлхийн татах хүчийг байхгүй болговол жийргэвч мөгөөрс сунаж бид одоо байгаагаасаа өндөр болох ба эсрэгээр нь дэлхийн татах хүчний нөлөөллөөр жийргэвч мөгөөрс сууж бид нас ахихын хэрээр намхан болдог.
  15. Нурууны өвдөлт нь дэлхийн хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдох зовиуруудын нэг бөгөөд Америкчуудын ойролцоогоор 80 хувь нурууны өвдөлтийн улмаас шаналж байдаг.
  16. Нурууны өвдөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтын хамгийн гол шалтгаан болдог.
  17. Нурууны өвдөлтийн 80 хувь нь ноцтой өвчлөлөөс шалтгаалаагүй хөдөлгөөний дутагдал, буруу зуршил болон амьдралын хэвшилтэй холбоотой байдаг.
  18. АНУ-д нурууны нуруу болон нугасны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан нь зам тээврийн осол байдаг. Манай улсад ч мөн адил.
  19. Нуруу нь гайхалтай хүчтэй бөгөөд хэдэн зуун килограмм жин болон даралтыг даах чадвартай байдаг.
  20. Нуруу бидний гадаад төрх болон насыг тодорхойлогч болдог. Хэрэв бид байнга дасгал сунгалт хийж нуруугаа тордож чадвал гадаад төрх байдлын хувьд сайхан харагдаад зогсохгүй насны хувьд залуу харагдаж чадна.

Дээрх баримтуудаас та бүхэн бидний нуруу ямар гайхалтай эрхтэн болох талаар товч боловч мэдлэг олж авсан байх гэж найдаж байна. Хэрэв танд ямар нэгэн нурууны өвдөлт, зовиур байгаа бол дур мэдэн арга хэмжээ авахын өмнө мэргэжлийн эмчид хандаж, цаад учир шалтгааныг нь тодруулахын зэрэгцээ тохирох эмчилгээг хийлгэх нь зүйтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tanaikh iim medeelel ikh niitlekh kheregtei sanagdlaa.
2016/05/17 103.17.108.42
Harin ch dajgvi hund heregtei medee oilgomjtoi l baigaa um bish uu?
2016/05/17 103.17.108.42
Үүнифйг бичсэн сэтгүүлч гэж өөрийгөө битгий хэлж байгаарай ...бичиг үсэг тайлагдаагүй ,,,өгүүлбэрийн утга гэж авах юм алга даа
2016/05/17 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment