8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Босоо хөх Монгол”-ын 4 залууг баривчилж, баяр наадмын найруулагчийг сонгон шалгаруулсан өдөр

2016-05-17 18:27:00

 Та бидний амьдралын намтарт гуниг баяр, алдаа амжилт, ухаарал, сургамж хайрласан хорвоогийн нэгэн сайхан өдөр шувтарч байна. Амьдрал хэмээх өгсөж уруудах эрчимт хэмнэлийг даган явсаар хүмүүн бид сайхан амьдралын  төлөө эцэж цуцашгүй тэмүүлж байна. Энэ цаг хугацааны турш бие биендээ чин сэтгэлээсээ хэлэх  “Баярлалаа, Уучлаарай” хоёрхон үг л дутаж байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй намайг эзэмдэж байна. Учир нь “Баярлалаа, Уучлаарай” хэмээх хоёрхон  үгэнд бүхий л ертөнц багтдаг юм  шүү. Та хажуудаа байгаа хэн нэгэнд, тэр бүү хэл цэцэг навчист хүртэл баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлээрэй. Эерэг бүхнээр цэнэглэгдэж байгаа хорвоогийн юмс бүхнээс ганцхан хайр л цацрана шүү дээ. Ингээд сонин содон мэдээлэлээр дүүрэн "Монголын нэг өдөр" тоймоо хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Х.Батаа: Эхнэрийнхээ алтан ээмэгийг ломбарданд тавиад гурван удаа сунгууллаа

“Хэд хоногийн өмнө найзуудтайгаа уулзахаар явж байтал автобусанд ийнхүү ярилцах хоёр бүсгүйтэй таарав. Нэг нь “Ломбард байгаагүй бол миний муу охин сургуулиа төгсч чадахгүй байх байлаа” гэхэд нөгөөх нь “Яав юу болов” гэж асуусаар тэдний яриа өрнөж эхэллээ. Өөрт байгаа үнэ хүрэхүйц гайгүй гэсэн бүхнээ ломбарданд тавьж өдөр хоногийг өнгөрөөж, амьдарч байна. Гэрт ажил хийдэг хүн байсан ч өнөөдөр цалингаа цагтаа өгдөг байгууллага ховор болж, хоёр сараар нь ч өгөхгүй юм. Илүү цагийн нэмэгдэл, урамшуулал энэ тэрийг авахаа болиод удлаа. Тэгээд ямар сайндаа чирэгдэл төвөг болдоггүй, элдэв бичиг баримт шаарддаггүй ломбарданд LCD зурагтаа тавиад охиныхоо сургалтын төлбөрийг гүйцээж охиноо төгсгөж байна. Ах, дүү, хамаатан садангаасаа мөнгө асуухаар миний ярьсныг л ярих юм” хэмээн учирлан ярих юм. Энэ дүр төрх яг л өнөөдрийн бодит байдал.  Албан бус тоогоор нийслэл хотод барьцаат зээлийн 500 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Ийнхүү ярих хоёр бүсгүйн яриаг сонсоод энэ удаагийн сурвалжлагаа ломбардуудаар явж хийхээр болсон юм. Гэхдээ барьцаалан зээлдүүлэх төв буюу ломбардыг буруутгах гэсэнгүй, мөн түүгээр үйлчлүүлж буй иргэдийг ч буруутгах аргагүй.  Нөхцөл байдлыг харуулахыг зорьлоо. 

Ядарсандаа охиныхоо монетон хослолыг тавьж байна

Бидний очсон хамгийн эхний газар бол Бөхийн өргөөний зүүнтэй байрлах “Начин заан” ломбардын гуравдугаар салбар юм. Бага үдийн нар аль хэдийн дээхэнтэй мандаж 12:00 цаг болж байв. Уг салбар нь гурван теллертэй бөгөөд бүгд л хүнтэй байлаа. Хэсэг байдлыг харзнан зогсоход нэлээд олон хүн үйлчлүүлж багахан хэмжээний дараалал үүсгэсэн юм. Андуу харсан хүн банкинд дугаарлаж байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ нь нэг талаараа ашиг хөөсөн бизнес хэдий ч нөгөө талаараа иргэдийн хэрэгцээ шаардлага байгаа нь ажиглагдаж байлаа. Учир нь дунд эргэм насны нэгэн эмэгтэй их л яаран орж ирснээ “Монетон хослол” тавиулах гэсэн юм хэд болох уу гэж асуух нь их яаралтай хэрэг болсон л илт байв. Ажлаа дуусганых нь яагаад монетон хослол тавих болсныг асуухад “Гэнэт ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болсон юм. Өнөөдөр хүнээс мөнгө асуухаар өгөх хүн ховор бараг байхгүй болж. Бэлэн мөнгөтэй хүн байхгүй байна. Тэгээд л ядарсан даа охиныхоо монетон хослолыг тавьж байна” гэв. Харин тус салбарын ахлах теллерээс өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг, юуг хамгийн их авч ирдэг, хугацаандаа авч байгаа эсэхийг асуухад тэрбээр “Манай байгууллагын дотоод журамд энэ талын мэдээллийг гадагшаа гаргахгүй гэсэн байдаг. Тиймээс танд энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” хэмээн тайлбарлалаа.  Хэсэг хугацаанд зогсч ажигллахад нэлээд олон хүн орж харагдав. Ингээд уг салбараар үйлчлүүлж буй иргэн Х.Батаатай ийнхүү ярилцсан юм.

Андуу харсан хүн банкинд дугаарлаж байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ нь нэг талаараа ашиг хөөсөн бизнес хэдий ч нөгөө талаараа иргэдийн хэрэгцээ шаардлага байгаа нь ажиглагдаж байлаа.

Х.Батаа: Тулгамдсан үед ломбардыг зорихоос өөр арга байдаггүй

-Ямар хэргээр уг ломбардыг зорьж байна вэ?

 -Эхнэрийнхээ алтан ээмэгийг тавьчихсан байсан юм. Түүнийгээ сунгуулахаар ирсэн. Өнөөдөртэйгөө нийлээд гурван удаа сунгуулж байна.

-Ломбардаад үйлчлүүлэх өндөр хүү төлдөг шүү дээ. Гурван удаа сунгуулахад хүү нь хэд болж байна вэ?

-Өндөр л дөө гэхдээ тулгамдсан үед ломбардыг зорихоос өөр арга байдаггүй. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

 

Б.Эрдэнэдалай: Хар тамхины хэргээр 2-3 хүн баривчилсан байгаа

 Хар тамхи, мансууруулах бодистой дэлхий нийтээрээ тэмцэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнийг ялын хамгийн хүнд хэлбэрээр шийтгэж байгаагаас харахад хар тамхи хүний амьдралд ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг ойлгож болно. Нөгөөтэйгүүр хар тамхинд донтсон хүнд хоёрхон зам байдаг. Энэ бол үхэл, шорон хоёр юм. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь даан ч харамсалтай. Энд иргэдийн энэ төрлийн мэдлэг муу байгаа, дээрээс нь хор холбогдлын талаар таниулан сурталчлах ажил нийгэмд хангалтгүй хийгдэж байгаагаас санамсар болгоомжгүй, гэнэн томоогүй байдал, мөн бусдын гар хөл болох, уруу татагдах замаар хүүхэд залуучууд иймэрхүү төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна. Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч  Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг нэлээд гарч байна. Он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг хэд  гарсан вэ?

-Монгол орон төдийгүй дэлхий нийт хар тамхины асуудал нэлээд хүндэрч байгаа. Цагдаагийн ерөнхий газраас барьж байгаа бодлогын хүрээнд хар тамхитай  тэмцэх асуудал дээр хүч  өгч, чиглэл  үүргийнхээ дагуу ажил үүргээ зохион байгуулаад явж байна.  Нэг талаас хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөлттэй  харагдаж байгаа боловч нөгөө талаасаа цагдаагийн байгууллагаас илрүүлж байгаа арга хэрэгсэл нь илүү үр дүнтэй болж байна гэдгийг харах хэрэгтэй. 

Өнгөрсөн 2003 онд 36 эрүүгийн хэрэгт 96 хүн шалгагдаж байсан бол 2014 онд 61 эрүүгийн хэрэг 153 хүн шалгаж байсан. Энэ нэг дахь өссөн үзүүлэлт. Харин 2015 онд 79 эрүүгийн хэрэгт 169 хүнийг шалгаж, зохих  эрүүгийн хариуцлага  хүлээлгэсэн. Энэ он гарснаас хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 27 гэмт хэрэг бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 60 орчим хувь нь шалгагдаад явж байна.  Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бүлэглэлийн хэлбэр рүү шилжих болсон. Тэр дундаа ял шийтгэл эдлэж байсан хүмүүс оролцож байна.

 Манайх дэлхийд ашиглаж байгаа техник технологийг боломжийн хэмжээнд нэвтрүүлсэн. Үүний үр дүнд хил гааль болон хар тамхи мансууруулах бодисыг таниж мэдэх  нь илүү боловсронгуй болсон.

-Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж, зөөвөрлөж байгаа хүмүүсийн насны хувьд ямар байна вэ?

-Хамгийн харамсалтай зүйл бол  хар тамхи мансууруулах бодисыг худалдан борлуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа нь хүмүүс урд ял шийтгэл эдэлж байсан байдаг. Мөн элсүүлж, худалдаалж байгаа объякт нь дандаа залуу үе болон арван жилийн хүүхдүүд байх жишээтэй. Тухайлбал, Өнгөрсөн жил ерөнхий боловсролын хүүхдүүд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон. Мөн оюутнууд шалгагдах их түгээмэл болж байна.

-Хэд хоногийн өмнө олны танил хүмүүсийг хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл гарч байгаа. Үүнийг тодруулахгүй юу?

-Манай газрын зүгээс хэргийг прокурорын зөвшөөрөлтэй яригдаг. Мөн хүний нэрийг дурдаж болдоггүй. Манай байгууллагын зүгээс тодорхой ажиллагаа явуулсны үр дүнд 2-3 хүн барьвчилсан байгаа. Одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Иймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

Үндэсний их баяр наадмыг Н.Наранбаатар найруулна

Өнөөдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаанаар энэ жилийн баяр наадмын найруулагчийг зарлажээ. Тэгвэл Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн Төрийн их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулахаар болсон байна. Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жил Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам найруулан тавьсан байдаг.

“Босоо хөх Монгол”-ын удирдах зөвлөлийн 4 залууг баривчиллаа

 

Цагдаагийн байгууллагаас “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг хорьсон байна. Төрийн бус байгууллагийн тэргүүний үзэж байгаагаар Оффшор данстангуудын бүрэн эрхийг түтгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөнтэй холбон тайлбарласан байна. Харин албан сурвалжуудын мэдээллэж байгаагаар бол тус хөдөлгөөнийнхөн гадаадын иргэдийг айлгаж, сүрдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга нарын машинд дайруулсан иргэн Н.Энхбаяраас тусламж хүсэв

Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга А.Алаубек тэргүүтэй МАХН-ын таван гишүүн сууж явсан Land 04-45 УБР машин хүн дайрчээ. Тодруулбал Дэлүүн сумын төвд мотоциклтой явж байсан залууг мөргөж, хөлийг хугалсан байна. Осол гарсан дор тэд эмчилгээний бүх зардалыг нь даана гэж хэлээд хохирогчийг эмнэлэгт хүргэж, өгөөд алга болжээ.

Гэвч түүний хөлийг Баян-Өлгий аймагт эмчлэх боломжгүй, хот руу яв гэсэн ч МАХН-ын дарга нар нэгч төгрөг өгөөгүй ажээ. Онгоцоор явах гэтэл 1'200.000 төгрөгийн зардалтай байсан тул 2000км газарт автобусаар явахаар болсон байна. Тухайн үед дээрх дарга нар намын үйл ажиллагаагаар хурал,семинар хийж явсан аж. Тиймээс хохирогч залуу МАХН-ын дарга Н.Энхбаяраас фэйсбүүкээрээ дамжуулан тусламж хүсчээ.
Зөвөлгөө

Бананы хальсаар батгыг эмчлэх арга

Хэрвээ та бүхий л арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээд амжилт олоогүй бол, гэрийн нөхцөлд эмчлээд үз. Бананы хальсаар батгыг эмчилдэг гэдгийг урьд өмнө нь сонсож байсан уу? Бид дэлгүүрээс гадил аваад доторхыг нь идээл хальсыг нь шууд хаячихдаг. Зарим нэг нь тэрэн гишгээд унах ч тохиолдол бас байна. Бананы хальс нь антиоксидант, lutein, carotenoid агуулдаг байна. 

Нүүрээ угаана.  Бананы хальсыг хэрэглэхээс өмнө арьсан дахь тос, бохирдлыг бүрэн гүйцэт цэвэрлэсэн байх ёстой. Зөөлөн найрлагатай цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэж хөвөн зөөлөн даавуугаар арчаарай.

Бананаа сонгох. Сайн боловсорсон бананыг сонгох хэрэгтэй. Энэ нь шар, хар толботой байх ёстой. Боловсроогүй ( шар, ногоон) эсвэл хэт боловсорсныг бүү ав.

Хальсаа бэлдэнэ. Бананы доторх нь хэрэггүй учир идчих хүсвэл нүүрний маск хийсэн ч болно.

Бананы хальс нь витамин А, В, С, Е, цайр, төмөр, магни агуулдаг. Эдгээр тэжээлүүд нь үрэвсэлтэй арьсыг тайвшруулж, батганыулаалтыг бууруулна.
Хальсны цагаан талаар нь арьсаа 10 минут зөөлөн массажилнэ.
2-3 минут болоод хальс нь цагаан байгаа эсэхийг шалгана. Хар болчихсон байвал шинээр солиод массажлаарай.
Арьсаа амраа. Бананы хальсаар массажласны дараа нүүрээ шуудхан угаах хэрэггүй. Өдөржингөө байлгасан ч болно. Хальсан дахь тэжээлүүд нь арьсанд сайн шингэж өгнө. Болчихлоо гэж үзвэл хүйтэн усаар нүүрээ угаагаарай.

Бананы хальсаар үргэлжлүүлэн эмчил. Өдөрт нэг удаа бананы хальсаар арьсаа үрээрэй. Нэг долоо хоногийн турш тасралтгүй хийх хэрэгтэй шүү. Хэдхэн өдрийн дотор батга чинь алга болж, арьс эрүүлжиж буйг анзаарах болно.

Хэрвээ бананы хальсыг хэрэглэсний дараа арьс чинь улайж, загатнаж байвал хэрэглэх хэрэггүй. 

Өнөөдөр болсон үйл явдлын тойм

 

 

- Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцууллаа.

Нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулжээ.

-ХУД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, МИС-ийн баруун хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч З нь явган зорчигч мөргөж гэмтээсэн ноцтой осол гарчээ. 

Хөдөө орон нутагт, Төв аймгийн Баян-өнжүүл сум, Дундговь аймаг орох замд Ө жолоочтой H.Accent Verna маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Б, 54 настай эрэгтэй Э нарын 2 хүн нас барж, жолооч 62 настай Ө нарын 2 хүн гэмтжээ.

- “Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос өт гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн Э нь өчигдөр Өлзийт хорооллын нэгэн дэлгүүрээс интоорын компотыг худалдаж авсан байна. Уг компотны хугацаа нь 2017 оны долоодугаар сарын 14-нд дуусна гэсэн байгаа ч интоороос нь өт гарсан аж. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээлэлийг хүргэж байна.

"KOWAR"  брэндийг Польш улсаас оруулж ирдэг ч чанарын баталгаагүй байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Сүүлийн үед бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс өт, хорхой гарч ирсэн талаар нэлээд мэдээлэл гарлаа. Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүнээ сайтар шалгаж авч хэрэглээрэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kazaxuud tend neere dawarj bgaa shuu mongolchuudiin gazar nutagiig huurch bulaaj awchaad
2016/05/18 103.17.108.42
neg myy hasag urianhai zaluug morgoo bolov uu bayn olgiid hasaguudad huuli uilchildeggui gene shoo
2016/05/17 103.17.108.42
Ардын хөрөнгийг завшигчдад / Офшёрчид/ юу ч хэлж чадаагүй төрийнхөн эх орончидоо баривчлаад эхлэв.
2016/05/17 103.17.108.42
Ардын хөрөнгийг завшигчдад / Офшёрчид/ юу ч хэлж чадаагүй төрийнхөн эх орончидоо баривчлаад эхлэв.
2016/05/17 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment