8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Отгонсайхан: Шүд цоорох өвчин халдварт өвчний тоонд орсон

2016-05-19 09:19:00

Сүүлийн үеийн судалгаагаар шүдний өвч­лөлийн 89 хувийг 5-6 насныхан эзэлдэг гэж гар­чээ. Энэ нь бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвлөл их байгааг харуулж байна. Ингээд шүдний өвчлөлийн талаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн чанарын менежер, Нүүр амны ахлах зэргийн эмч Б.Отгонсайхантай ярилцлаа. 

-Танай төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?

-Нийслэлийн Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвөөр өдөртөө 300 гаруй хүн үйлчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Статистик тооноос харахад эдгээр хүмүүсийн 60 буюу түүнээс дээш хувийг 0-16 насны эзэлж байна. Үлдсэн хувь нь насанд хүрэгчид.

-Эдгээр хүмүүсийн дунд ямар шүдний ямар өвчин эмгэг илүү зонхилж байна вэ?

-Шүд цооролт ба түүний хүндрэлүүд их байна. Шүд цоорох өвчин үүсэхэд үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, идэж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаална. Мөн тухайн үений амьдарч буй орчин, амны хөндийн эрүүл ахуй, буруу, дутуу угаах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэргээс шалтгаалдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 оноос шүд цоорох өвчнийг халдварт өвчинд оруулсан. Учир нь эцэг эхийн шүлсэнд байгаа бактери, нян бага насны хүүхдэд халдах нь элбэг болсон. 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шүд цоорох өвнийг халдварт өвчинд оруулсан гэсэн. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн шүд цоорох нь ихссэн гэсэн судал гарсан байна лээ? 

-Шүд цоорох өвчин сүүлийн үед ихэссэн. Энэ нь халдварт өвчин. Гэтэл иргэд үүнийг тэр бүр тоодоггүй. Цоорчихлоо авахуулна, зарим багахан тохиолдолд ирж эмчилгээ хийлгэхээр ирдэг. Шүд нь цоороод цөгц их өвдөлт өгсөн, цөгцний бүрэн бүтэн байдал алдагдсан, зарим тохиолдолд ёзоор болж өвдөж хавдсан тохиолдолд манайхан эмчид хандаж байна. Хүндэрсэн тохиолдолд 3 удаа бүр цаашилбал 4-5 удаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Зарим тохиолдолд шүдээ авахуулахаар өөр аргагүй. Тиймээс анхнаасаа л урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал. Мөн чихэрлэг хүнснээс зайлсхийх, цаг хугацааны хувьд давтамжтай, тогтмол амны хөндийгөө цэвэрлэж байх шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 оноос шүд цоорох өвчнийг халдварт өвчинд оруулсан. Учир нь эцэг эхийн шүлсэнд байгаа бактери, нян бага насны хүүхдэд халдах нь элбэг болсон. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг хооллохдоо өөрсдөө зажилж, халбагыг амандаа хийх, уг нь газар унасан тохиолдолд аваад амандаа хийж байгаад өгдөг. Энэ нь тухайн хүний аманд байгаа нян дээрх зүйлсээр дамжин хүүхдийн шүд цоороход нөлөөлдөг. Ийм тохиолдолд манайд их гардаг. Ялангуяа эцэг, эхийн шүд өвчтэй тохиолдолд дээрх маягаар хооллобол хүүхдийн шүд өвчилдөг. 

-Урьдчилан сэргийлэх үзлэгт  иргэд хэр хамрагдаж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа хувь нь харьцангуй бага. Хүндэрсэн хойно нь хүмүүс их ирдэг. Зарим нь бүр цоорсон хойно ирж эмчилгээ хийлгэж  нь дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь өөрийсдийгөө цаг зав, эдийн засгийн хувьд маш их хохироодог л доо. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байсан бол та өвчлөхгүй. Мөн эдийн засаг санхүүгийн нөхцөл байдалтай тулгарахгүй. Хамгийн гол нь та эрүүл байна. Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхэнд тогтмол үзлэгт хамрагдаж байх ёстой. Бага насны хүүхэд улирал нэг удаа, насанд хүрэгчид дор хаяж 6 сард нэг удаа үзлэгт байнга хамрагдаж байвал шүдээ эрүүл байлгах боломжтой. Мөн шүдээ зөв угааж хэвших хэрэгтэй. Дээд, доод шүдийг хэрхэн  зөв дараалалтайгаар угаах, өдөрт хэд угаах, ямар үед угаах ОО сойзоо хэрхэн сонгох зэргийг мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч түүнийгээ хэвшүүлэх нь хамгийн зөв урьдчилан сэргийлэх арга. Үүдэн хоёр шүдний хэмжээтэй адил урттай сойзыг сонгох хэрэгтэй. Хүмүүс ОО-гоо анхаараад сойзоо орхигдуулдаад  байдаг тал ажиглагддаг. Тиймээс эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа хувь нь харьцангуй бага. Хүндэрсэн хойно нь хүмүүс их ирдэг. Зарим нь бүр цоорсон хойно ирж эмчилгээ хийлгэж  нь дийлэнх хувийг эзэлж байн

-Манайхан ихэнх тохиол­долд шүдээ цоорохоор ава­хуулчихдаг. Үүнээс болж шүднүүдийн хооронд зай гарч, гажиг үүсдэг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Шүдээ авахуулаад удсаны дараа шүд ханарах, эсрэг талын шүд нь сунах зэрэг олдмол гажгууд үүсдэг. Төрөлхийн шүдний гажиг нь эцэг эхийн генээр дамжихаас гадна, хүүхдийн элдэв зуршлаас болж үүсдэг. Тухайлбал, хуруугаа хөхдөг, хэлээрээ шүдээ түлхдэг, шүдээ хамаагүй чигчих зэргээс шалтгаалж шүдний гажиг үүсдэг. Тиймээс эмчилгээ хийлгэж авахуулахгүй байх талаас нь арга хэмжээ авах нь чухал. Хэрэв шүдээ авахуулсан тохиолдолд нөхөж шүд хийлгүүлэх хэрэгтэй. 

-Шүд өвчлөх нь тухайн хүний идэж ууж байгаа хүнснээс ихээхэн шалтгаалдаг тухай дээр дурдсан. Тэгэхээр шүдэнд халтай болон ээлтэй хүнсний талаар ярих нь зүйтэй байх?

Сүүлийн үед шүдний өвчлөл ихэсч байгаа нь идэж буй хоол хүнстэй шууд холбоотой. Бидний цагаан идээний хэрэглээ багасч, элдэв чихэрлэг хүнс ихээр хэрэглэх болсон

-Монголчууд дээр үед шүдний өвчнийг тэр бүр яриад байдаггүй байлаа. Сүүлийн үед шүдний өвчлөл ихэсч байгаа нь идэж буй хоол хүнстэй шууд холбоотой. Бидний цагаан идээний хэрэглээ багасч, элдэв чихэрлэг хүнс ихээр хэрэглэх болсон. Тиймээс аль болох цагаан идээгээ ахиухан хэрэглэх хэрэгтэй. Ааруул, тараг, зэрэг цагаан идээнд шүдэнд хэрэгцээтэй калци байдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Харин шүдэнд халтай хүнс гэвэл бидний өнөөдрийн голчлон хэрэглэдэг хүнс орно. Тухайлбал, шокалад, зөгийн бал, чавга, төрөл бүрийн хатаасан жимс, гадил, чихэр, гурилан бүтээг­дэхүүн, элсэн чихэр зэ­рэг нь шүд өвчлөх үндэс болдог.  

- ОО, сойзоо хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ?

-Бид зөвхөн оо, сойзонд най­да­хаас илүү амны хөндийгөө эрүүл байлгах, хүүхдэд өгч байгаа чихэрлэг зүйлсийнхээ давтамжийг багасгаад, аль болох сүү цагаан идээ их хэрэглэх нь чухал. Хоол хүн­сээ зохицуулж, эрүүл зөв зохистой хооллох нь илүү үр дүнтэй. Мөн эмчээс байнга зөвлөгөө авч байх хэрэгтэй. Оо бол шүдийг цэвэрлэх үүрэгтэй. Фтортой ОО-г сонгох хэрэгтэй. Хэрэглэх ОО-ны хэмжээ чигчий хурууны хумсны толионы хэмжээтэй байх ёстой. Зарим хүмүүс ОО-гоо хөөсөрч байгаад  хууртаад шүдээ дутуу, буруу угаах тохиолдол их байдаг. Мөн сойзоо тогтмол сольж байх ёстой. Шүд нь өвчлөөд эмчилгээ хийлгэж эрүүл  болсон л бол та сойзоо хамгийн түрүүнд солих хэрэгтэй. Учир нь өвчтэй үед хэрэглэж байсан сойзонд бактери хуримтлагдсан байдаг. Тиймээс эрүүл болсоны дараа дахин халдварладаг. Мөн сойзоо араас нь харахад үс нь хоёр тал руу гаа илүү гарч унасан байвал  бас солино.

Нярай хүүхдийн хэлний өнгөрийг ээж нь гараа угааж цэвэрлэсний дараа хуруугаа маарлаар ороогоод норгож байгаад өнгөрийг нь цэвэрлэж өгөх хэрэгтэй. Нялх байхаас нь ингэж цэвэрлээд дасгачихвал томрох тусам шүдээ угаалгахад хүндрэл үүсэхгүй.

-Бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв цэвэрлэх вэ. Зарим хүүхдүүд шүдээ угаалгах дургүй байдаг шүү дээ?

-Хүүхдийг ялангуяа бага насны хүүхдийн шүдийг тогтмол угааж хэвшүүлэх нь чухал. Зарим эцэг, эх манай хүүхэд шүдээ угаалгах дургүй, уйлаад байдаг юм гэж ярьдаг. Энэ нь нярай байхад нь амны хөндий болон, хэлэн дээр тогтсон сүүний өнгөр хэсгийг цэвэрлэж хэвшүүлээгүйтэй холбоотой. Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд ургахдаа паалангүй ургасан тохиолдолд их ажиглагдаж байна. Энэ нь эх нь жирэмсэн байхдаа эрт болон хожуу үеийн хордлоготой байсан холбоотой. Яагаад гэвэл ээж хордлоготой байгаа нь бодисын солилцооны өөрчлөлттэй байна гэсэн үг. Мөн механик арчилгаа маш их нөлөөлдөг. Нярай хүүхдийн хэлний өнгөрийг ээж нь гараа угааж цэвэрлэсний дараа хуруугаа маарлаар ороогоод норгож байгаад өнгөрийг нь цэвэрлэж өгөх хэрэгтэй. Нялх байхаас нь ингэж цэвэрлээд дасгачихвал томрох тусам шүдээ угаалгахад хүндрэл үүсэхгүй. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл