8o
Улаанбаатар хот
mobile menu

Буудлагынхан ”Дэлхийн цом”-д өрсөлдөж байна

2016-05-21 11:42:00

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд нийт 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорихоос манай улсаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг дасгалжуулж байгаа аж.Өнөөдөр тэмцээний 10 метрийн хийн урт бууны эмэгтэй дасгал, 25 метрийн спорт гар бууны тогтоол 30 сумны дасгалууд Улаанбаатарн цагаар 15.30 цагаас буудаж эхлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл