8o
Улаанбаатар хот
mobile menu

Хакүхо 893 даваа авч хосгүй амжилтын эзэн боллоо

2016-05-23 10:39:00

Мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын Нацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртлээ. Тэрбээр энэ башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон. Манай бусад хоёр аваргын хувьд энэ башёд Харүмафүжи 10, Ананд 11 давлаа. Ийнхүү Японы мэргэжлийн сумо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн түүхэн амжилтыг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 893 түрүү хүртэж тэргүүлж байна. Энэ бол хосгүй амжилт. Түүний араас Кайо 879, Чиёнофүжи 807, Китаноүми 804, Тайхо 746 түрүүлсэн амжилтаар тус тус удаалж байгаа юм. 2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон бөгөөд өнөөдөр түрүүгээ 37 болгож бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн болоод байна. Мөн нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн башёгийн тоогоор бүх цаг үеийн сумочдын нэгдүгээрт орж байгаа төдийгүй дараалсан түрүүнийхээ тоогоор 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт нийт сумочдын тэргүүнд бичигдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бла бла
Энэ сайт ядаж өөрийн нэр хүндээ бодоод ажилчдаа сонгож авах хэрэгтэй баймаар юм. Тэнэгүүд уншдаггүй шүү дээ. Эрхлэгч редактор гэж байна уу? Хяналт байна уу? Танайхыг унших албагүй л дээ. Тэртээ тэргүй бүгд нэг л юм бичдэгээс хойш. Гэхдээ л ...
2016/05/23 103.17.108.42
zochin
Yostoi neg fucking srtguulch baina daa
2016/05/23 103.17.108.42
Баасансүрэн
Ээ сэтгүүлч минь дээ !!!!!!! Энэ бичсэн мэдээгээ уншаад үздээ ойлгоход хэцүү юм ямарч "МОНГОЛ ХЭЛНИЙ" мэдлэг алга. Найруулан бичих мэдлэг.
2016/05/23 103.17.108.42
Ganuush
Uuhai uuhai uuhai kisenosato g manai 2 avarga goy Davsan shuu kisenosato d bolomj buu Olgo. Ternii Orond Goido moido ni deer shuu
2016/05/23 103.17.108.42
"2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон" Юун 1700 жил вэ?
2016/05/23 103.17.108.42
ok
2016/05/23 103.17.108.42
Unshigch
893 davaagaar terguulj bna gj bicheech?!! Setguulch mini
2016/05/23 103.17.108.42