8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонирхогчдийн боксын Гран При тэмцээнээс хоёр алтан медаль хүртлээ

2016-05-23 11:10:00

Сонирхогчдийн боксын Олон улсын Гран При тэмцээн 15 орны 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас эх орноо төлөөлөн Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчийн удирдлага дор дөрвөн ширэн бээлийтэн өрсөлдөж алтан медаль хүртсэн байна. Тэмцээн Чех улсад болсон аж. 56 кг-д өрсөлдсөн оюутны дэлхийн Универсиад наадам, “Химийн цом”-ын аварга, ОУХМ, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар алтан медаль, 60 кг-д хүч үзсэн хүүхдийн Азийн наадмын аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Э.Цэндбаатар аваргын төлөө тоглолтод Молдавын Д.Бускаг 2:1-ээр ялж, түрүүлсэн байна.  Харин 75 кг-д Н.Шинэбаяр Италийн К.Салветоретод, 81 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн С.Матуст ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл