7o
Улаанбаатар хот
mobile menu

Манай жүдочид мөнгө, хүрэл 5, 7-р байр гэсэн амжилтаар өндөрлүүллээ

2015-11-28 18:05:00

"Жэжү-2015" жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээний сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр явагдлаа. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарч үлсэн ч тэрбээр медалийн төлөөх барилдаан дээрээ ялагдал хүлээлээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы бөхийг юүко үнэлгээгээр хожсон бол хоёрдугаар тойрогтоо Австралийн бөхийг 19 секундэд цэвэр савсан байна. Улмаар группын аваргын төлөө олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайла Харрисонд торгуулиар ялагджээ. Харин торгуулийн тойрогт манай бөх Испанийн Марта Торт Мариног 1:30 минутад вазари үнэлгээгээр хожиж яваад иппон буулгасан бөгөөд хүрэл медалийн төлөө Японы Рика Такаяматай барилдахаар учраа таарсан юм. Түүнтэй хамт энэ жинд зодоглосон ОУХМ Мөнх-Эрдэнийн Ууганжаргал тэмцээний эхний тойрогт ялагдал хүлээснээр үзэгчдийн суудалд шилжсэн бол +100 кг-д зодоглосон ОУХМ Баттулгын Тэмүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн ч хоёрын даваандаа ОХУ-ын Андрей Волковт ялагдал хүлээснээр өрсөлдөөнийг орхисон. Мөн түүнтэй хамт энэ жинд зодоглож буй залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр Австралийн Николас Берардыг даралтаар цэвэр ялаад БНСУ-ын Ким Сун-Минд ялагджээ. Ийнхүү  Grand Prix Jeju-ээс манай жүдочид  мөнгө, хүрэл 5, 7-р байр гэсэн амжилтаар өндөрлүүллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment