8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Нандинзаяа дэлхийн цомд IV байр эзэллээ

2016-05-24 15:53:00

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод боллоо. Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорьж, Монголоос Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдлөө.

Тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 163,7 оноо авснаар 4-р байранд шалгарлаа. Харин өчигдөр болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 буудагч өрсөлдөж, ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45-р байр эзэлжээ.

Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг дасгалжуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл