8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Түвшинбаяр УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэж, П.Анужин, Ч.Ундрал хоёр хэрэлдэж буй бичлэг цацагдсан өдөр

2016-05-26 18:46:00

Аз жаргалтай амьдрахын нэг гол нууц нь таны амьдралын одоо өнгөрч буй хором юм. Аз жаргалтай амьдралынхаа  энэ өдрийг үзэж буй эрхэм таны амрыг эрье. Өнөөдөр улс төр нийгмийн амьдрал өрнөсөн халуун сэдвүүдийг  тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү хүргэж байна.

Татварын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэллээ 

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд Хувь хүний албан татварын хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг болсон. Уг татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлсэн байна. Энэ жилийн тухайд өнгөрөгч хоёрдугаар сард татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэжээ. Ингэхэд нийт 75.396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгсөн бөгөөд тэднээс 71.9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авах эрхтэй болсон байна.  Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 26 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон. Ингэснээр Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд мөнгийг нь олгож эхэлжээ.

Малчид 62 агтыг хил хамгаалах албанд хандивлажээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос эхлэн “Нэг мянгат-нэг агт” хөдөлгөөн өрнөж малчид торгон хилээ манаж буй залуустаа хүлэг морьдоо бэлэглэж иржээ. Уг хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн  долоо хоногт Галт, Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын малчид нийт 62 агтыг хил хамгаалах албанд хандивласан байна.  Бэлгэнд ирсэн агт морьд Баянзүрх, Цагаан-Уул суманд улсын хилд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хөвсгөл аймгийн нутагт байрладаг 0257-р анги нь  өндөр уул, хад асга, шавар намаг бүхий байгалийн бартаа саад ихтэй, мориноос өөр техник хэрэгсэл ашиглах боломжгүй байгалийн саад бэрхшээл ихтэй нутаг байдаг гэнэ. Иймээс аймгийн хэмжээнд мал маллан амьдарч байгаа 400 гаруй мянгат малчин аянд нэгдэж хилчдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг уриалж, аянд идэвхтэй нэгдэжээ.

Жудаггүй эрчүүд, цадиггүй хүүхнүүд

АН-ын гишүүд тэр дундаа лидерүүдийн үл ойлголцол дээд цэгтээ хүрлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гишүүдийг танхимаасаа явуулж оронд нь өөрийн намын хүмүүсийг оруулж ирэх гэсэн ч үүнийг эсэргүүцэж байсан УИХ-ын дарга З.Энхболд эсэргүүцэж чуулганы хуралдааныг шууд завсарлуулчихлаа. Үнэндээ З.Энхболд алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байна. Яаран сандран чуулганаа завсарлуулаагүй байсан бол МАХН-ы  гурван сайдыг нь засгаас гаргах байсан юм. Зи даргын цаад санаа нь МАХН-ыг хүчтэй хэвээр нь байлгаж байгаад сонгуульд оруулахаар төлөвлөж суусан нь ойлгомжтой.

Мөн үүнээс гадна  УИХ-ын гишүүн Ж.Батзанданы өргөн барьсан “Оффшор данстай” холбоотой хуулийн төсөл мөн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох гээд хамгийн чухал асуудлуудаа хэлэлцэх байлаа. Сонгууль өнөө маргаашгүй болох дээрээ тулчаад байхад АН-ын дотоод зөрчил, сайн юманд хүргэхгүй нь мэдээж. Хэдхэн хоногийн дараа сонгууль болох гэж байхад  АН-ын рейтинг иргэдийн дунд доогуур байгаа энэ үед амиа бодон мэдэгдэл хийсэн нь өөрсдийгөө хэн болохыг харуулж байгаа мэт. Зөвхөн нам гэлтгүй улстөрчид нь хүртэл  өөрт ашигтай санал тавьсан нам руу урваж шарвах нь хэвийн үзэгдэл болж. Үүнийгээ тэд их соёлтойгоор "Улстөрийн сонголт"  хэмээн тайлбарладаг. Саяхан гэтэл АН-ын эмэгтэй гишүүд тойрог булаацалдаж заамдалцаж авсан мэдээлэл гарсан.  Тодруулбал, Сайд Р. Бурмаа Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн оронд нэр дэвшинэ хэмээн аархаж, хоёр гишүүн заамдалцаж авсан сурагтай. Уг нь Сайд О.Бурмаа Дорнод аймагт дэвшихээр бэлтгэж байсан ч даанч тус нутагт нэр хүнд муутай болсон учраас  шаансгүй гэж хэлж болно. Харин тойрог булаацалдсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хувьд хэдэн сарын өмнө нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан ч шийдвэрээ өөрчлөн Хан-Уул дүүрэгт дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа аж. Шийдвэрээ өөрчилж, багтах шингэх газаргүй болсон хоёр гишүүн ийнхүү тойрог булаацалдаж маргалдсан мэдээлэл гагрсан.  Өнгөрсөн долоо хоногт гэхэд шалдаа буусан нэр хүндээ эргүүлэн авах гэж АН-ын дарга З.Энхболд оффшор данстай гишүүнээ нэр дэвшүүлэхгүй хэмээн хэлж ард түмнээс оноо авах гэж оролдсон. Харамсалтай намын ледир гишүүнээ золигт гарган байж ийм шийдвэр гаргасан ч үр дүн нь сайн харагдахгүй л байна.

Гэхдээ энэ нь олон фракциас бүрддэг АН- ын хувьд өнгөц харахад ялархаж, тунирхаж байгаа мэт боловч цаад утгаараа улстөрчид гадны улс, гүрнүүд, бизнесийн салбарынхнаас хэт хамааралтай дүр зураг ажиглагдаж байна. Өнгөрсөн сард гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шалгаж, хэд хэдэн эмэгтэй туслахыг нь баривчилж нэлээд сүр дуулиан дэгдээсэн. Энэ үеэр Х.Баттулга “жаахан хүлээчих, би бүх юмыг илчилнэ” гэж хэлсэнээр асуудал нам чимээгүй болсон.

Энэ бүхнээс дүгнээд үзэхэд Ардчилсан нам хэдийгээр асуудлаа дотроо шийддэг гэдэг боловч ямарч дотоод эв нэгдэлгүй цаг цагаар ,өдөр өдрөөр урваж шарваж чаддаг болохоо бидэнд тодхон харууллаа. Хэдхэн бүлэг фракциудаас болж улс орны хувь заяа яаж ч марагдгүй болоод байна. Тэд өнөөдөр ханилж явсан нэгнийхээ ар нуруу руу маргааш Түгжил шиг “хутга зоож” байна. Ардчилсан нам чинь тэр чигээрээ “Түгжил” –үүдийн нам болчихсон юм биш үү.  Энэ жил сонгогч бидний хувьд ухарах уу урагшлах уу гэдгээ сонгох чухал сонгууль байх болно. Энэ улс төрийн нөхцөл байдлаас хараад “Түгжил” –үүдийг сонгож болохгүй гэдгээ дэндүү сайн ухаарсан биз ээ.  

Э.Батмөнх: Баяр наадмын үеэр шугам засварын ажлыг түр зогсооно

Урин дулаан цаг ирэхээр нийслэл хотод дулааны шугам сүлжээний урсгал засвар, шинэчлэлийн ажил эхэлж албан газар, орон сууцны хэрэглээний халуун усыг тасалдаг.  Үүнд иргэд нэлээд бухимдалтай ханддаг. Энэ жилийн хувьд мөн адил энэ сарын 10-наас хэрэглээний халуун ус тасалсан. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Инженерийн албаны дарга Э.Батмөнхтэй ярилцлаа. 

-Дулааны шугам сүлжээний урсгал завсар, шинэчлэлийн ажил энэ сарын 10-наас эхэллээ. Өнөөдрийн байдлаар хэдэн газарт урсгал засвар хийгээд байна вэ? 

-Ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ сарын 10-наас их болон урсгал засвар, төв шугамын шинэчлэлийн засварын ажил эхэлсэн. Эхний зогсолт хийгдээд хэрэглээний халуун усны халуун усыг таслаад өнөөдрийн байдлаар залгасан.  Өнөөдрийн байдлаар гурван газарт зогсолт хийж байна. Зогсолт гэдэг нь хэрэглээний халуун усыг тасалсан газар, байршлуудыг хэлж байгаа юм. Одоогоор III, IV хороолол засварыг хийгээд дууссан. Өнөөдрөөс эхлээд залгаж байна.  Мөн төмөр зам,  XIII, XV, XVI хороо,  Батлан хамгаалах яам, Жуков  орчим,  МУБИС-ээс зүйн тийшээ эргэсэн зам дагуух бүх барилга байгууламжийн хэрэглээний халуун усыг таслаад засварын ажил хийж байна.

Засварын ажлыг долдугаар сарын 4-ны өдөр хүртэл хийнэ. Баяр наадамтай холбогдуулан засварын ажлыг түр зогсоогоод 7 сарын 17-ны өдрөөс эхлээд ирэх наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.  

-Эдгээр тасалсан шугамын засварын ажил хэзээ дуусч, халуун ус залгах вэ?

-Хуваарийн дагуу бол энэ сарын 30-ны өдрөөс эхэлж залгаж эхэлнэ. Харин XVI хороог ирэх зургадугаар сарын 4-нээс залгана.  

-Энэ зун нийт хэчнээн шугамыг шинэчилж, засварлахаар төлөвлөөд байна вэ?

-Манайх нийтдээ 400 гаруй км шугамыг засварлаж, шалгах ажлыг хариуцаж ажилладаг. Энэ зуны хувьд дээрх хэмжээний шугамыг засварлахаар төлөвлөөд эхнээсээ ажлуудын нь хийгдээд явж байна. 400 км шугамыг 12 хэсэг болгон хувааж 10-14 хоногийн хугацаатай засвар үйлчилгээ хийж байна. Эхний дөрвөн зогсолтыг хийж нэг зогсолтыг залгаад байна.

-Засварын ажлыг Үндэсний их баяр наадмын үеэр түр зогсоох уу?

-Засварын ажлыг долдугаар сарын 4-ны өдөр хүртэл хийнэ. Баяр наадамтай холбогдуулан засварын ажлыг түр зогсоогоод 7 сарын 17-ны өдрөөс эхлээд ирэх наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.  

-Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажлыг зуны улирал ирэхээр заавал хийх ёстой байдаг  уу. Жил бүр хийж байхаар нэг удаадаа сайн хийгээд хэдэн жил завсар хийхгүй байж болдоггүй юм уу?

-Жилийн турш хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хэвийн хангах, орон сууц, барилга байгууламжийг өвлийн улиралд тавтай тухтай байлгах үүднээс жил бүр засвар, шинэчлэлийн ажил хийж байх ёстой. Хийсээр ирсэн. Иймээс л зун болгон засвар, шинэчлэлийн ажил хийдэг. Мөн 400 км шугамын дийлэнх хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүртлээ хуучирч  муудсан шугам байна. Тиймээс өвөлдөө өнтэй өвөлжихийн тулд зунд заавал шинэчлэл засвар хийж байх хэрэгтэй. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

Н.Түвшинбаяр УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэв

Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар  Н.Түвшинбаяр УИХ-д нэр дэвшихээ мэдэгджээ. Тэрбээр Баянхонгор аймагт АН-аас нэр дэвших тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Херо Б.Баатараас болж П.Анужин, Ч.Ундрал хоёр хэрэлдэж буй бичлэг цацагдлаа

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг анх цацагдаж, олны анхаарлыг татаж эхэлсэн яг тэр үеэс л найруулагч Б.Баатар эхнэр, хүү хоёроо  хаясан талаар мэдээлэл гарч эхэлсэн. Гэхдээ Б.Баатар, Ч.Ундрал хоёрын хэн нь ч одоог хүртэлт энэ талаар үг унагаагүй. Харин П.Анужин эрс эсэргүүцэж  “Надад хүний босгосон амьдрал, мөн миний амьдрал ч асар их үнэ цэнтэй. Бид хоёр хамт амьдраад хаа хаанаа гэр бүл, үр хүүхдээ өнчрүүлсэн явдал ер байхгүй. Бүхий л зүйл байр байрандаа байна” хэмээж байсан.  Харин П.Анужин, Б.Баатар хоёрын дунд юу болсон талаар П.Анужин, Ч.Ундрал хоёр муудалцаж байгаа бичлэг цацагдаж эхэллээ. П.Анужин Ундрал руу нилээд уурлаж дайрч байгаа нь тус бичлэгнд бичигдсэн байна. Boldko talk show нэвтрүүлэгт оролцох үеэр нь энэ бичлэгийг үзүүлсэн байна. 

Л.Мөнхбаясгалан: Би нэвтрүүлгээ С1 телевизэд өгөөд сарын 15 сая төгрөгний цалин авдаг

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монгол ньюс мэдээллийн танхимд дөнгөж сая мэдээлэл хийлээ. "Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан  өнгөрсөн шөнө 00.55 цагийн үед нисэхээр төлөвлөөд байсан ч түүнийг  хилээр гарахыг хоригложээ. Түүнийг онц аюултай гэмт хэрэгтэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангилалаар шалгаж эхэлсэн байна. Шалгагдаж байгаа хэргийн талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэлэхдээ "АНУ-ын 10 жилийн хугацаатай виз надад байдаг. Би "Айр маркет"-аар үйлчлүүлж, өчигдөр 22 цагт Сөүлд очоод цаашид Вашингтонд буух нислэгийн визийг энэ сарын 24-нд авсан байсан. Виз авснаас хойш янз бүрийн хүмүүс над руу утасдаж байсан. Ингээд өчигдөр нисэх гэж байтал ЭЦГ-аас ахмад н.Баасанжав гэх хүн утасдаж, ирэхгүй бол албадан авчрана гэсэн. Очтол шууд надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаасан. Тэгээд надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн заалт буюу 10-15 жилийн ялтай юм байна. Тэр нь юу байсан бэ гэхээр 2013 онд "Миат" ХХК-тэй хийсэн 40 сая төгрөгний зар сурталчилгааны гэрээ байсан. Түүнийг маань гаргаж ирээд бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж хэлсэн. Өнөөдөр миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй гэж бодож байна” хэмээн хэллээ. Түүнийг сүүлийн зургаан сарын хугацаанд утсыг тагнаж чагнаж, араас дагадаг болсон хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Мөн  оффшорын талаар ярьсан, хэлсэн хүмүүсийг шалгах гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг, УИХ-ын даргыг шалгах хэрэгтэй гэдгийг мөн санууллаа.

Түүнчлэн энэ үеэр С1 телевизэд нэвтрүүлгээ сарын  15 сая төгрөгөөр зарж амьдарч байгаа хүний хувьд 26 сая төгрөгөөр АНУ яваад ирэх асуудалгүй, өөрөө зохицуулаад яваад ирж чадна. Би хэний ч захиалгаар бичдэггүй” гэв. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх байсан бөгөөд эхний нэвтрүүлэгээ гаргаад хоёр  дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллах мөн тэндээс баримт  материал авчрахаар явах гэж байхад нь ийнхүү саатуулсан байна. Үүнээс харахад наанаа 40 сая төгрөгөөр гэрээ хийсэн тухай яригдаж, байцаах тухай ярьж байгаа ч цаанаа алдарт оффшор данстай холбоотой эрхэмүүд саад хийж байгаа хэмээн таамаглаж байгаагаа хэллээ.

Жирийн ажлаа хийж явсан сэтгүүлчийг хэвлэн нийтлэх эрхийг боогдуулж байхаар энэ талаар мэдэгдэл хийсэн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарыг ч мөн шалгаж байж үнэмшилтэй харагдана. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдрийг хүртэл 21 жил энэ салбарт ажиллахдаа төрсөн дүүгээ миний дүү гэж олон түмэнд хэлж чадахгүй нууж, айж амьдарсан тухайгаа хэлж байна. Үүний цаанаа дандаа мөнгөтэй эрх мэдэлтэй нэгэн өөрийнхөө хууль бус үйлдэлийг нууж байдаг нь тодорхой. Мөн тэрбээр хэвлэлийн хурлын сүүлд энэ хэвлэлийн хурал  "Миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй" хэмээн хэллээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх бичлэгнээс үзэх боломжтой. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Xa Xa Xa
2016/05/31 103.17.108.42
иргэн
хийе гээд гарч ирж байгаа нэгнийгээ ингэж элдвээр хэлээд хардаад байхаар яаж хүн юм хийж чадах юм бэ нэгнийгээ дэмжиж сурах л монголд дутагдаж байна даа.
2016/05/31 103.17.108.42
иргэн
Харцаг цол авч байсантайгаа адилхан гэж бодоогүй биз.
2016/05/30 103.17.108.42
Зочин
Олимпийн аваргын сайхан алдраа заваан улс төртэй хутгах хэрэггүй байсым даа, Түвшинбаяраа. Баянхонгорчууд ойлгох болов уудаа. Баяхонгорчуудад УИХ-д суулгах бөх дутаагүй л болов уу.
2016/05/28 103.17.108.42
pad
Hyn neree. shybyy yd uu gedeg. Byrhanii zaasan zamaaraa yabah estoi baican. Hynii byrhanii zyrag 2 baihgyi. Harj baina aa.
2016/05/28 103.17.108.42
a
Humuus chn mungunii araas ichehee bolijee ,buh duuchin jijegchn shireenii huuhenuud uls hugjuuleh yum bhdaa neg ch oligtoi hun garch irehgui bgaan haramsmaar Mongolchuud hugjij chadaxgui bgaan uchir hen durtain n ih hurald garch bgaatai holbootoi , Ih hur
2016/05/27 103.17.108.42
Заяа
ёо, ичиж үхээсэй. Хүн гэж амьиан ямар их алдар хүндэд дуртай юм бэ. Новшид санал өгөхгүй шүү, ард түмээн. Ард түмнийг арай л дэндүү доромжилж байна даа. Захын бөх улсыг авч явж чадах уу
2016/05/27 103.17.108.42
Заяа
ёо, ичиж үхээсэй. Хүн гэж амьиан ямар их алдар хүндэд дуртай юм бэ. Новшид санал өгөхгүй шүү, ард түмээн. Ард түмнийг арай л дэндүү доромжилж байна даа. Захын бөх улсыг авч явж чадах уу
2016/05/27 103.17.108.42
Заяа
ёо, ичиж үхээсэй. Хүн гэж амьиан ямар их алдар хүндэд дуртай юм бэ. Новшид санал өгөхгүй шүү, ард түмээн. Ард түмнийг арай л дэндүү доромжилж байна даа. Захын бөх улсыг авч явж чадах уу
2016/05/27 103.17.108.42
tuvshinbayar odoo jenkoiin nohoi bolloo
2016/05/27 103.17.108.42
zochin
awraga minii demii yum bishuu uls turd bitgii utgaldaa
2016/05/27 103.17.108.42
Ene tuvshinbayar gej ulsiin tsoliig munguur avsan, odoo jonhuugiin bugsnii alchuur bolj duuschee, chamaig odoo hen ch demjihgui ee!!!
2016/05/27 103.17.108.42
Ene tuvshinbayar gej ulsiin tsoliig munguur avsan, odoo jonhuugiin bugsnii alchuur bolj duuschee, chamaig odoo hen ch demjihgui ee!!!
2016/05/27 103.17.108.42
Иргэн
ТҮВШИНБАЯРТ АМЖИЛТ, ЯЛАЛТ ХҮСЬЕ.
2016/05/27 103.17.108.42
Avarga boliooooo
2016/05/27 103.17.108.42
Bodol
Pee ene buhchuudees salmaar yumaa. Buhuu l sain barildaad hair hundetgel hulee l dee. EEEEEE yanaa mongol uls, esvel hulgaich, esvel buh, esvel buh hulgaich ... ed naraas uur humuus bna uu ta mini ee....
2016/05/26 103.17.108.42
Jonhuugiin bugs doloogch erguu tuvshinbayar, munhbayasgalan 2 odoo boli !!!
2016/05/26 103.17.108.42