8o
Улаанбаатар хот
mobile menu

Гарьд Б.Гончигдамба түрүүлэв

2015-11-30 08:46:00

Баянгол дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан “Жанрайсаг бурханы авшиг”  Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр тэргүүтэй 224 бөх зодогложээ. Энэхүү барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар спорт хороо, Хөтөлийн цемент шохой ХК-ны бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Керамик компаний бөх, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар шалгарав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл