8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Төгсбаяр: Хүү маань маш богино хугацаанд эрүүл боллоо

2016-06-08 10:38:00

Техник, технологи хөгжихийн  хирээр бага насны хүүхдүүд  телевизор, гар утас, интернет тоглоом хэт их тоглох, цаашлаад донтож буйг бид харсаар байгаа ч асуудлыг шийдэж чададаггүй. Хүүхэд мэдрэлийн ядаргаанд орох,  нүдээ цавчих, толгойгоо савлах гэх мэтчилэн төрөлхийн бус рефлекс үзүүлж буйг олон эцэг эх харж, хэрхэн эмчлэх талаар сэтгэлээ чилээж явдаг гэдэгт эргэлзэх зүйл алга. Зургаан настай М.Мөнхсүлд хүүд дээр дурьдсан шинж тэмдэг илэрсээр жил гаруй болжээ. Энэхүү үйлдэл нь өнгөрсөн хоёрдугаар сараас улам эрчимжиж  олон ч эмнэлгээр явсаны эцэст “Seaberry farm products” ХХК-ийн хүүхдэд зориулсан эмчилгээнд хамрагдсанаар эрүүл болсон байна.


-Та олон эмнэл гээр явсан гэсэн.  Онош нь юу гэж тогтоогдож байсан бэ?

-Эмч нарын хувьд ингэж нүдээ цавчих нь таталт өгч байгаагийн шинж гэж байсан. Тэгээд маш хүчтэй таталтын эм сар гаруй уусан. Тариа ч хийлгэсэн боловч нөлөөлөөгүй. 

-Анх шинж тэмдэг нь хэзээнээс эхэлсэн бэ?

-Жилийн өмнө хааяа, хааяа нүдээ анивчдаг байсан. Тэр үед сайн амраагаад, зурагт үзүүлэхгүй байснаар зүгээр болчихсон. Гар, утаснаас хүүхдүүдийг хол байлгаж чадахгүй байна шүү дээ бид. Өвлөөс анивчих нь бүр ихсээд маш олон эмнэлгээр явсан. ЭХЭМҮТ-д очиход ийм хүүхдүүд их байсан. Тэд нарт өгч байгаа эм нь ихэвчлэн ношпа, таталтын эсрэг,  тайвшруулах  төрлийн эм л байсан. Тэгээд хүнээс тунгалгийн булчирхайг нь цэвэрлүүлбэл гайгүй болдог гэж сонсоод Seaberry брэндийн хамт олныг зорьсон.  Ингээд хоёр удаа эмчилгээнд ороод мэдэгдэхүйц өөрчлөлт гараад таван удаа орсоны дараа эдгэрсэнд үнэхээр их баяртай байна.
 

ЭХЭМҮТ-д очиход ийм хүүхдүүд бүр маш их байсан

 

-Анивчихаас өөр шинж тэмдэг илэрдэг үү?

-Байсан. Янз бүрийн сонин хөдөлгөөн хийгээд, хоолойгоо дуугаргаад байдаг болчихсон.

-Танай хүүхэд гол түлхүү алийг нь хэрэглэдэг байсан бэ?

-Гар утас, телевизороос салдаггүй байсан. Ялангуяа том дэлгэцтэй телевизор бүр дэмий юм байна лээ. Гэхдээ яг телевизороос болоод байна гэж сайн мэдэхгүй үзүүлээд л байдаг байсан. Олон эмнэлэгт үзүүлээд явж байхдаа л мэдсэн. Гадуур ийм өвчтэй хүүхдүүд маш их байна. Тэдэнд хэрэгтэй байх болов уу гээд мэдээлэл өгье гэж шийдсэн юм. 

Гар утас, телевизороос салдаггүй байсан

“Seaberry farm products” компанийн гоо сайхны мэргэжилтэн, дархлаа судлаач Б.Байгальмаа

-Энэ хүүхдийн хувьд ямар зовиуртай ирсэн бэ?

-Хүүхдүүд гар утас, компютер,  зурагт хэт удаан үзсэнээс болж энэ өвчнөөр их өвчилж байна. Олон төрлийн өнгөний, эффектээс үүдэлтэй тархины мэдрэлийн эсийн хэсэг газрын саажилт, булчингийн хэсэг газрын агшилт  үүсч байгаа юм. Ингэж булчин агшиснаас болж нүдний хэсэг газар анивчих, болон татвалзах үйлдэл хийж эхэлдэг. Манай аппарат тухайн хүүхдийн булчингийн эд эсийн сэрэл дамжуулалтыг нэмэх хасах цэнэгийн ионы маш бага давтамжтайгаар цочроож өгсөнөөр булчингийн агшилтыг тавиулж хэвийн үйл ажиллагаанд оруулж өгөх нэгэн төрлийн сэргээн засах эмчилгээ юм.

Булчингийн агших, сулрах мэдрэл нь сэргэж эмчлэгдэж байгаа юм

-Тухайн хүүхэд хэдэн удаагийн эмчилгээнд орсон бэ?

-Энэ хүүхэд 3-5 удаагийн эмчилгээний дараа сайжирсан. Нэг хоногийн зайтай таван удаа орсон.

-Тэгэхээр ямар нэгэн мэдрэлийн ядаргаанд орсон хүн энэ аппаратын тусламжтай эмчлэгдэх бүрэн боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Ер нь бол хамгийн эхэнд тунгалагийн зангилааг цэвэрлэх нь ач холбогдолтой.

-Аппаратныхаа талаар товчхон танилцуулбал?

-Манай аппарат 2015 оны шинэ технологи. Японы эрдэмтдийн 10 гаруй жилийн судалгаан дээр үндэслэж Лондонд үйлдвэрлэгдсэн.  S-Gen нэртэй аппарат маань нанотехнологийн нэмэх, хасах цэнэгийн ионоор эмчилгээ хийдэг, биед хуримтлагдсан хэрэгцээгүй эд, эсийг биеэс гадагшлуулж,  хэрэгтэй эсийг өсгөж, үржүүлэн, хувилдаг аппарат юм.

Арьсны эсийг бүхэлд нь залуужуулан, арьсны өвчнийг ч анагаах боломжийг нээсэн Английн Sonic Medical компанийн төхөөрөмжийн ач тусыг Монголчуудад “Seaberry farm products” компани хүргэж эхлээд байгаа билээ.

Тэгвэл энэхүү аппарат хүүхдийн мэдрэлийн ядаргааг эмчилж эхэлсэн талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Болортуяагаас тодруулахад: "Саяхан манайд нэг ээж хүүхэд нь мэдрэлийн ядаргаанд орсон. Эмчилгээ үр дүнгээ өгөх болов уу гэж хандсан л даа. Бид Англи дахь салбар руу хандаж, эмчилгээнд оруулж болох эсэхийг лавласан. Ямар ч насны хүүхдэд сөрөг нөлөөгүй болох хариу ирсэн учраас бид эмчилгээгээ эхлээд маш сайн үр дүнд хүрсэндээ их баяртай байна.

Англи дахь салбар руу хандаж, эмчилгээнд оруулж болох эсэхийг лавласан

Монголд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд олон байдаг юм байна. Тиймээс бид тэдгээр хүүхдийг эмчилгээ хийлгэж, эрүүл болоосой гэж хүүхдийн шинэ үнэ гаргаад байна. Нэг удаагийн эмчилгээ 80 мянган төгрөг байхаар тогтсон. Хүүхдийн биеийн байдлаас шалтгаалаад хэдэн удаагийн эмчилгээ хийлгэх нь тодорхой болно. Цаашдаа бид мэдрэлийн ядаргаанд орсон хүүхдүүдэд эмчилгээ хийх эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэсэн юм.


Мэдрэлийн ядаргаанд орсон хүүхдүүдэд эмчилгээ хийх эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганаа
Хаана очиж үзүүлж эмчилгээнд орох вэ
2024/06/11 202.126.90.190
Гаажаа
Энэ эмчилгээг хаана хийдэг юм хаяг утас бна уу
2021/07/13 202.9.46.191
Наранцэцэг
Сайн бнауу? Миний ач хүү 10 настай Тик гэдэг өвчин туссан бна. Хэзээ хаана очиж үзүүлж болох бол. Миний дугаар 95169988
2021/06/17 59.153.114.199
солонго
Хаяг, утасны дугаараа үлдээнэ үү
2019/08/06 66.181.176.172
123
hi “Seaberry farm products” holboo bsrih utas bna uu
2016/06/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment