Энэтхэгийн Удайпур хотод Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж зургаан тамирчин өрсөлдөж байгаа аж. Өчигдөр эрэгтэйчүүдийн 59 кг-д хүч үзсэн М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр хэвтээ болон шахалт, таталт, нийлбэрээр хүрэл медаль хүртэж, дөрвөн медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөх бөгөөд опен ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх, 96 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр, 105 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ш.Батзул, мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх, +120 кг-д Д.Отгонбаяр нар хүч үзэх юм байна.