8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүрдэг цайны уутаа битгий хаяарай

2016-06-10 10:36:00

Дүрдэг цайны уутаа битгий хаяарай

Бид дүрдэг цайг дуусахаар нь шууд хаячихдаг. Харин одоо хаяхыг яарах хэрэггүй. Дүрдэг цайны уут ямар олон төрлийн ашигтайг танд энэ удаагийн зөвлөгөө булангаараа хүргэе.

Шавьж, шумууланд хазуулсан бол: Хазуулсан газраа тавьбал загатнах нь багасна.

Нүдний доор хар зураас гарсан үед: Та цайны уутыг бүлээн усаар норгоод 20 минутын турш нүдэн дээрээ тавьснаар хар зураас багасах болно.

Наранд түлэгдсэн бол: Түлэгдсэн газраа дүрдэг цайны уутыг норгоод тавих хэрэгтэй. Хорсолтыг нь намдаах болно.

Буйлнаас цус гараад байвал: Хүйтэн усаар норгоод цус гарсан хэсэгтээ тавих хэрэгтэй. Ингэснээр цусыг хурдан тогтоож, ахиж цус гарах магадлалыг бууруулах болно.

Шалбарсан бол: Шалбарсан хэсэгтээ тавьснаар шархыг хурдан эдгээх болно.

Цэврүүтсэн бол: Цэврүүн дээр өдөрт 10 минутын турш халуун цайны уут норгож тавих хэрэгтэй. Хоёрхон хоногийн дотор эдгэх болно.

Хавагнасан бол: Өглөө босоход юмуу уйлсны дараа нүд хавагнасан байдаг. Та цайны уутыг бүлээн усаар норгоод 20 минутын турш нүдэн дээрээ тавих хэрэгтэй.

Эвгүй үнэртэй хөргөгч: Хөргөгчнөөс эвгүй үнэр гараад байгаа бол цайны уут хийчих. Хэд хоногийн дараа арилах болно.

Шивэртэй гутал: Цайны уут бол маш сайн үнэр дарагч юм. Эвгүй үнэртэй гутландаа хийгээд хэд хонуулах хэрэгтэй.

Шавьжтай бол: Шкаф гал тогооны тавилгандаа хэдэн ширхэг цайны уут хийчихвэл шавьж үргэдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ийм уутанд нян их үрждэг.хурдан хая
2016/06/10 103.17.108.42