-7o
Улаанбаатар хот
mobile menu

Бүх ард түмний спортын их наадам болно

2015-12-01 13:23:00

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулна. Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор энэхүү уламжлалт наадмыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 209