-10o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх онд газрын төлбөрөөс 22.24 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

2015-12-01 14:09:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан болж,  хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 2015 онд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын менежментийг хэрэгжүүлэх, хот байгуулалт, газар зохион байгуулалт, нөхөн олговор олгох газрын байршил, хэмжээ, зардал, газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх гэсэн 4 бүлэгтэй нийт 438 ажил тусгагдсан байна.Эдгээр ажлын нийт гүйцэтгэлийг 72,6 хувьтай гэж дүгнэсэн байгаа бөгөөд газрын менежментийг хэрэгжүүлэх талаар явуулсан ажлын биелэлт нь 82,72 хувьтай байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлснээс гадна, газрын дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулж ажилласан. 2015 оны хувьд иргэдийн эзэмшиж байсан 84.8 га газрыг 1467 иргэдэд өөрсдөд нь өмчлүүлсэн бол 2015 онд шинэ суурьшлын бүсэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг  3 удаа кохион байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар цахим хэлбэрээр 25 489 иргэнд 1279.57 га газрыг өмчлүүлжээ. Мөн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон газраас илүү талбай ашигласан, инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж зөрчлийг арилгах шат дараалсан арга хэмжээг авсны үр дүнд 11 газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.
Нийслэлийн хэмжээнд 45 байршилд 225.9 га газрыг дуудлага худалдааны  зарчмаар эзэмшүүлж, ашиглуулахаар төлөвлөгөөнд тусгаснаас энэ оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар, 9 байршлын 8.99 га газрыг дуудлага худалдаанд оруулж, 5 байршилд жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2.59 га газрыг 543,3 сая төгрөгөөр худалджээ.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/871 дүгээр захирамжаар 10 байршилд үйлчилгээтэй орон сууц, амины сууцны хотхон, контор, орон сууцны зориулалтын 23.57 га газрыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлажээ. Үлдсэн байршилд зураг төсөл боловсруулж,  2016 онд дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.
Харин ирэх жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын төлбөр хуримтлуулах чиглэлээр 22,24 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгаж баталлаа. Мөн хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр хийх 12 ажил,  газар өмчлөлийн чиглэлээр  3 ажил, Газрын кадастрын чиглэлээр 2 ажил,  газрын зураглал, мэдээллийн  технологийн чиглэлээр 1 ажлыг тус тус хийхээр батлав. “Агаар нь цэвэр Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 32 байршилд цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг, гудамж талбайн тохижилт хийхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгажээ гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 220