-7o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн ханиалгыг эдгээх амттай 8 жор

2015-12-02 08:36:00

1. Байцааны навчийг буцламгай халуун усанд дүрж гаргамагцаа урьдчилан бэлтгэсэн 1:1 харьцаатай зөгийн бал, давсны холимогоор бүрнэ. Аль болох халуунаар нь хүүхдийнхээ цээж, эсвэл ар нуруунд нааж /зүрхэн тус газар болохгүй/дээгүүр нь гялгар уутаар хучаад маш сайн боож орооно. Хэсэг хугацааны дараа навчийг авч, хэрэв навчинд зөгийн бал наалдан үлдвэл нуруунд нь түрхэн шингээнэ. Үр дүн нь хурдан мэдрэгдэнэ. 

2. Жигнэсэн болон чанасан лийр нь хүчтэй ханиалга болон багтраанд сайнаар нөлөөлдөг. Мөн хатаасан лийрний ханд нь өндөр халууралтын үед цангаа тайлж, тайвшруулах нөлөөтэй. Нэг аяга хатаасан лийрийг жижиглэн 500 мл усанд хийж 20 минут чанана. Уг хандмалаа хучин 4 цаг орчим байлгана. Хэрэглэхдээ өдөрт 4 удаа, юм идэхээсээ өмнө 100 мл-ээр бүлээнээр нь ууна.

3. Хоёр ширхэг гүйцэд боловсорсон гадил жимсийг жижиглээд 200 мл халуун усанд хийгээд 10 минут буцалгана. Дээрээс нь зөгийн бал нэмээд бүлээнээр нь уугаарай.

4. 10 ширхэг үртэй нандин чавгыг 500 мл усанд хийж 30 минут чанана. Жимсийг нь шүүж, шахаж аваад шингэнийг нь хуурай ханиалгын үед халуунаар нь ууна. Мөн 200 мл сүүнд 6-7 ширхэг хатаасан нандин чавгыг чанаж хэрэглэсэн ч болно.

5. 30 гр үзмийг хүйтэн усанд 45 минут байлгана. Шүүлтүүрт шүүн унтахынхаа өмнө үзмийг нь идэж, халуун сүүгээр даруулна. Энэхүү арга нь хүчтэй ханиалгын үед гойд сайн.

6. Хүүхдийн ханиалгыг дарах ийм ч жор байна. Жижиг тавганд хоорондоо ижил жинтэй байхаар 1 ширхэг алим, 1 ширхэг сонгино, 1 ширхэг лууван сонгон авч, үрж жижиглэнэ. Дээрээс нь 2 амны халбага зөгийн бал нэмж, сайтар холино. Хүүхэддээ өгөхдөө өдөрт 4-5 удаа нэг цайны халбагаар бүлээсгэж өгнө.

7. Хоёр амны халбага үрсэн алимыг 2 амны халбага зөгийн балтай хольж, мөн 1 амны халбага лууван үрж жижиглэн нэмнэ. Өдөрт 4-7 удаа нэг цайны халбагаар бүлээсгэж хэрэглэнэ.

8. Ханиалганы сүү. 10 ширхэг сонгиныг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд 1 толгой сармисыг жижиглэж нунтаглана. 500 мл сүү рүү эдгээрийгээ хийж зөөлөртөл нь чанана. Үүн дээрээ гаа болон сахаржсан зөгийн бал нэмээд 1 цаг орчим байлгана. Өдөрт хэд хэдэн удаа нэг цайны халбагаар хэрэглэнэ. 

Эх сурвалж: www.podelkidetkam.ru

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
asDishkh6pwr
http://antabuse.bid/ - antabuse
2016/04/21 103.17.108.42
zvstmf
hJt97s <a href="http://zmkplpacrflf.com/">zmkplpacrflf</a>, [url=http://omonskdwzbtp.com/]omonskdwzbtp[/url], [link=http://puxbduwzkvcg.com/]puxbduwzkvcg[/link], http://hbhpefbjruen.com/
2016/01/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 142