Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Токиогийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлсэн. Тэмцээний -48кг-д М.Уранцэцэг торгуулийн тойргийн барилдаан ОХУ-ын Наталъяад цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг Д.Төмөрхүлэг "С" хэсгийн аваргын төлөө барилдлаа. Харамсалтай нь манай бөх хэсгийн аваргын төлөө дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн хүрэлтэй Японы Масааши Эбинүмад цэвэр ялагдаж торгуулийн барилдаан хийхээр боллоо.Тэрбээр торгуулийн тойрогт Их Британийн Колин Оатестэй барилдана.
М.Уранцэцэг,Д.Төмөрхүлэг нар ялагдлаа
2015-12-04 13:11:00