Бүстэй бөхийн дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн амбилттай болж өндөрлөлөө. Тэмцээн ОХУ-ын Казан хотноо болсон бөгөөд нийт 23 орны 25 тамирчин өрсөлдсөнөөс +100 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин аймгийн арслан А.Давааням түрүүлж дэлхийн хошой аварга болжээ. Тэрбээр 2011 оны Киргизстан улсын Бишкек хотноо зохиогдсон бүстэй бөхийн +100 кг жинд барилдаж аварга болж байсан юм.