8o
Улаанбаатар хот
mobile menu

”Poland open”-д манай улсаас 7 бөх зодоглоно

2016-06-15 17:21:34

”Poland open”-д манай улсаас 7 бөх зодоглоно

Энэ  сарын 17-18-ны өдрүүдэд Польш улсын Спала хотод болох эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд эхэлнэ. Тэмцээнд манай улсаас 58 кг-ын жинд Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа П.Орхон, Б.Шоовдор нар оролцох юм байна. Мөн 63 кг-ын жинд Гавъяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд Гавъяат тамирчин О.Насанбурмаа олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нар барилдах аж. Дасгалжуулагчаар Гавъяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавъяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Б.Эрдэнэболд, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар багтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл