-9o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Оргил: Каллиграфийг шингээсэн үнэт эдлэлийн брэндийг гадаад таниулахыг зорьж байна

2015-11-11 10:50:00


Монгол дархчуудын ур ухаан дэлхийд гайхагддаг гэдэг. Тэгвэл монгол ур ухааныг орчин үеийн загвар, хийцтэй хослуулан каллиграфийн төрлийг шинэ түвшинд гаргаж ирж буй Б.Оргил гэх залуутай уулзлаа. Тэрээр монгол уламжлал шингээсэн загвартай бэлэг дурсгалын зүйлсийг үнэт эдлэл дээр урладаг юм байна. 

 

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Каллиграфийн төрлөөр дагнан бүтээл хийдэг гэж сонссон юм байна?

 

-Намайг Б.Оргил гэдэг. Би 20 настай. Одоогоос хоёр жилийн өмнө Үйлдвэрлэл, урлалийн сургуулийг уран дархан мэргэжлээр төгссөн. Одоогоор үнэт эдлэлийн дархан хийж байна. Янз бүрийн үнэт чулуу болон металлаар зүүлт, бугуйвч, бэлэг дурсгалын сувинер хийнэ. Мөн уран зургаар дагнан нэлээн олон бүтээл туурвисан. Гэхдээ сүүлийн үед монгол уламжлалт зүйлсийг орчин үетэй хослуулахыг эрмэлзэж байна. Нэг ёсондоо тухайн захиалагчийн хүсэлтээр цоо шинийг санаачилж, дахин давтагдашгүй бүтээл хийдэг юм. Цаашид уг чиглэлээр илүү олон бүтээл хийхийг бодож байна.

 

 

-Хүссэн хүн бүр дархан болоод байдаггүй. Гарын ур дүй их шаардана. Танайханд зурдаг урладаг бий юу?

-Эмээ минь зурдаг хүн байсан.  Ер нь манай удамд гарын уртай хүн их байдаг юм гэнэ лээ. Би ч гар урлал дархан хийх чиглэлээр нэлээн сонирхолтой болохоор өөрийгөө хөгжүүлж, шинэ санаа гаргах гэж хичээдэг.

 

 

-Үйлдвэрийн болон алт мөнгөний дархан бөгж зүүлтийг хэвэнд цутгагдаг. Харин та бусдаас хэрхэн ялгардаг вэ?

-Үйлдвэрийн аргаар хийсэн эд зүйлс нэгэн адил олон хувь байдаг. Харин миний хийсэн зүйл цор ганц гэдгээрээ онцлогтой. Зөвхөн захиалагч хүндээ зориулж ганцхан ширхэгийг хийж өгдөг болохоор тэр шүү дээ. Алт, мөнгө, монет, чулуун шигтгээг гараараа хийдэг. Гэхдээ захиалагч өөрөө хэвэнд цутгуулна гэвэл цутгаж өгч болно.

 

 

-Чиний хийсэн зүйлийг харахад монгол бичгийн хэв маягийг шингээсэн зүйл бас хийжээ.

- Миний хувьд монгол бичгийн каллиграфаар эх загвараа гаргаж хийдэг. Захиалагч нэг зүүлт хийлгэлээ зургийг ханандаа өлгөх боломжтой. Үүнээс гадна уран зураг, тосон зураг, уран баримал, хөрөг, сийлбэр гээд ер нь бүх төрлийн дарханы урлал хийдэг гэдгээрээ онцлог.

 

 

“-Дархан хүн бурхан ухаантай” гэдэг харьцангүй залуу хүн гэхэд шинээр сэтгэж, шинэ санаа олох түүнийгээ хэрхэн баяжуулдаг вэ.

-Би хийж байгаа зүйлээ чанартай, хурдан хугацаанд сэтгэлээсээ хийж захиалагчийнхаа сэтгэлд нийцүүлэх хэмжээний зүйлийг хийхийг эрмэлздэг.Тийм учраас давхцуулахгүй байх талаар их анхаардаг.

 

 

-Хэн гэдэг багшийн удирдлага дор ажиллаж байна вэ?

 

-Би Үйлдвэр урлалийн сургуульд сурч байхдаа Жамбаа багшаасаа их зүйлийг сурсан. Одоо харин СУИС-ийн дэргэдэх Дүрслэх урлагийн сургуульд сурч байгаа багшийг маань н.Энхдаваа гэдэг.

 

 

-Урлангийнхаа ажлыг хаана явуулж байгаа вэ?

СУИС-ийн дэргэд манай урлан байрлаж байгаа.

 

 

-Захиалга өгвөл үнэ өртөгийн хувьд хэр байдаг вэ?

-Үнийн хувьд уян хатан байдаг. Түргэн шуурхай хугацаанд, чанартай гар хийцийн бүтээгдэхүүнийг хийж байгаа. Захиалгаа өгөөд яг хүнд бэлэглэхэд бэлэн болгосон хайрцаг савтайгаа нийлээд зүүлт бугуйвч 65 мянган төгрөг. Харин монгол бичиг, каллиграфтай ханийн чимэгтэйгээ бол 70 мянган төгрөг. Монетан эдлэлийг 3.7гр шингээгээд бүх материалыг манайхаас гаргуулахад 300 мянган төгрөг байдаг. Уян хатан гэдэг нь захиалагч өөрөө материалаа өгвөл зөвхөн ажлын хөлс төлөх боломжтой байдаг.

 

-Өөрийн тань цаашдын зорилго юу вэ?

-Би залуу хүн цаашид хийх бүтээх зүйл их байгаа. Монголынхоо уламжлал хэв маягийг харуулсан ялангуяа монгол бичгийн каллиграфийг шингээсэн үнэт эдлэлийн брэндийг гадаад таниулах зорилготой доо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
болороо
мундаг юмаа
2016/06/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40