
“Ice top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаярт Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тодруулбал, өнгөрөгч 4-р сарын эхээр С.Чулуунбаярыг хар тамхины давтан хэргээр баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 461-р ангид саатуулан цагдан хорьсон. Улмаар хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон С.Чулуунбаярын эрүүл мэндийн байдал муудсаны улмаас өчигдөр буюу энэ сарын 22-нд хорих ангиас суллан батлан даалтад гаргажээ. Түүнийг эрүүгийн хуулийн 192.2-р зүйл ангиар буруутгаж байгаа ба хэргийн байцаалтыг гадуур авч байгаа аж. Баттай эх сурвалжийн мэдээллэснээр С.Чулуунбаярт хорих ял өгөх нь тодорхой болсон гэсэн юм.



