8o
Улаанбаатар хот
mobile menu

Оскар Писториусын ял хүндэрчээ

2015-12-05 10:20:00

Илдэн дээр гүйгч” Оскар Писториусын ял хүндэрлээ. Давж заалдах шүүх түүнийг найз бүсгүйгээ санаатайгаар хороосон гэж шийдсэн байна.Паралимпийн олон удаагийн аварга, Олимпийн наадамд оролцсон хиймэл хөлтэй анхны гүйгч Писториус 2013 оны хоёр сард Валентины өдөр өөрийн найз бүсгүй Рива Стинкампыг дөрвөн удаа буудан хөнөөсөн хэрэгт  холбогдсон. Шүүхийн дэндүү хөнгөн ял оноох шийдвэртэй талийгаачийн гэр бүл болон яллагч прокурор эвлэрсэнгүй, давж заалдахаар болсон. Улмаар таван шүүгч хэргийн материалыг ахин нягталж хянасны эцэст өчигдөр давж заалдах шатны шүүгч Эрик Лич шийдвэрээ зарлалаа. Тэрээр Писториус хүний амийг санаатайгаар хороосон хэрэгт буруутгасан байна.  Писториусын ял ийнхүү хүндрэх нь тодорхой боллоо. Түүний ялын хэмжээг ирэх онд зарлах хүртэл тэрээр авга ахындаа гэрийн хорионд хэвээр байна. Писториус сэтгэл санааны цочролын улмаас энэ хэргийг үйлдсэн зэрэг түүний ялыг хөнгөлөх магадлалтай ч Өмнөд Африкийн хуулиар хүний амь хороосон гэмт хэрэгтэн хамгийн багаар 15 жилээр хоригддог.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment